Developed by JoomVision.com

Хөгжимт драмын театр 60 жилийн ойгоо тэмдэглэнэ

PDFХэвлэхИ-мэйл

Аймгийн Хөгжимт Драмын театр 60 жилийнхээ ойг энэ оны намар тэмдэглэнэ.

Театрын ууган уран бүтээлчдийн нэг, одоо гавьяаны амралтаа эдэлж байгаа Ж.Зура гуай сэтгэгдлээ хуваалцсан юм.

-"1940 онд байгуулагдсан клубыг өргөтгөн тус театрыг 1956 онд байгуулсан тэр үед нийслэл Улаанбаатар болон Алматы хотоос нэрт уран бүтээлч багш нар уригдан ирж ажиллаж, хөгжимчин, дуучин, жүжигчдийг олноор шалгаруулан авч, домборчдын чуулга байгуулан, эх орны болон дэлхийн сонгодог жүжгүүдийг тайзнаа тавьж Төр засгаас ч нэлээн анхаарал халамж тавьж байсан.

Би энэ театрт 80 уран сайханчдын дундаас шалгарч 1973 онд элсч ороод хэд хэдэн гол дүрийг бүтээсэн. Харин зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс уран бүтээл туурвилт буурсан.Одоо уран бүтээлийн чанарын түвшинг дээшлүүлэхийн төлөө тус байгууллагынхан нэлээд хүчин чармайлт гаргаж байгаа ч эдүгээ ихэнх нь энэ хорвоогоос хальсан Ж.Хибатдолда, Т.Дүйсенби, А.Ахметбек, А.Монголхан, Т.Абдираш, Ж.Ахмадий, С.Жалел, О.Серкешханын энэ зэрэгт дүйцэх тайзны өнгө жавхаа болсон онцгой авъяастнууд үгүйлэгдэж байна гэв.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?