Developed by JoomVision.com

БАЯН-ӨЛГИЙ РҮҮ ТУСЛАМЖИЙН ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө

altБаян-Өлгий аймгийн удирдлагын зүгээс эхний ээлжинд үерт өртсөн 640 хүнд гэр болон хоол хүнсний туслалцаа нэн шаардлагатай байгааг Улсын Онцгой комисс, Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлсэн байна.

Энэхүү хүсэлтийн дагуу Улсын Онцгой комиссоос үерт өртсөн айл өрх, иргэдэд 70 гэр, 14.000 ширхэг цэвэр ус, 14.000 ширхэг махан нөөш, 3.5 тн гурил, 3.5 тн будаа, 700 кг цай, 700 кг давс, 1400 кг элсэн чихэр, ариутгал халдваргүйтгэлийн бодис хлорын шохой 200 кг, хлорамин 90 кг нийт 126.2 тонн ачаа бүхий зургаан тээврийн хэрэгслийн цуваа өнөө өглөө Улаанбаатар хотоос хөдөлжээ.

alt

Тусламжийг цувааг хүргэхээр Онцгой байдлын ерөнхий газрын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, онцгой байдлын хурандаа Г.Бямбарагчаагаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймгийг зорилоо.

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал, хүмүүнлэгийн тусламжийг цаг хугацаанд нь оновчтой, хүртээмжтэй хүргэхэд Онцгой байдал, цагдаагийн байгууллага, сум орон нутгийн удирдлагуудын төлөөллүүд хамтран хяналт тавьж ажиллах, хүмүүнлэгийн тусламж нь эзнээ олсон, давхардахгүй, хохирол амсаагүй иргэдэд очихгүй байх ёстой гэдгийг видео хурлын үеэр орон нутгийн удирдлагад хандан анхаарууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.alt

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?