Developed by JoomVision.com

Баян-Өлгийд байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд 329 сая төгрөг зарцуулна

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай нийт 329 сая 512 мянган төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд, Улсын нөөц сангаас олгосон иж бүрэн 70 гэр, хүнсний бараа, материал, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг 2016 оны IV улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даалгалаа.

Гамшгийн улмаас 160 гаруй өрхийн 700 орчим  хүн  гамшигт нэрвэгдэж, 100 гаруй орон байр, эд хөрөнгө усанд автсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын даргын тушаалаар шуурхай ажлын хэсгийг 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Баян-Өлгий аймагт томилон ажиллуулжээ. Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр үеийн улмаас орон гэргүй болсон иргэдэд улсын нөөцөөс нийт 126.2 тонн бараа, материалыг Баян-Өлгий аймаг руу тээвэрлэн хүргэж, иргэдэд хуваарилан олгоод байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?