Developed by JoomVision.com

Даатгалд хамрагдсан хүүхдүүд хурдан морь унана

PDFХэвлэхИ-мэйл

alt

Баян-Өлгий аймаг Ардын Хувьсгалын 95 жилийн ойн баярыг энэ сарын 16-17-нд тэмдэглэхээр бэлтгэж байна.

Наадмын комисын гишүүн, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Онгар энэ тухай тайлбарлан ярихдаа,

-Баярын өдрүүдэд ардын уламжлалт эрийн гурван наадмаас гадна урлаг уран сайхан, биеийн тамир спортын олон төрлийн арга хэмжээ болно. Зөвхөн хурдан морины уралдаан гэхэд даагаас эхлээд шүдлэн, хязаалан, соёолон, их нас, азарга, жороо морины уралдаан болно.

Онцгойлон анхаарвал зохих зүйлээс дурдвал хурдан морь унаач хүүхдүүд дүрэмт хувцастай, даатгуулсан, эцэг эхээсээ зөвшөөрөл авсан байх ёстой тул нарийн шалгана. Хурдан морь унадаг хүүхэд ховордсон. Үүний улмаас нэг хүүхдэд хэд хэдэн морь унуулдаг асуудлыг болих нь дээр. Мөн бага насны морьдыг шүдлэхээс гадна эрлийз угшлын морьдыг уралдуулахгүй гэдгийг уяачдад анхаарууллаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?