Developed by JoomVision.com

“Сод Монгол Групп” Баян-Өлгийчүүдэд хандивын гараа сунгалаа

PDFХэвлэхИ-мэйл

altӨнгөрөгч баяр наадмын өмнөх өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас үерийн хүнд нөхцөл байдал үүсч 200 гаруй айл өрх эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсон харамсалтай байдал үүссэн билээ.Энэ үед Монголын “ТОП-100” аж ахуйн нэгжийн нэг “Сод Монгол групп” ХХК нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ард иргэдэд хандивын гараа сунган тусламж болгож 21 ширхэг иж бүрэн Монгол гэрийг хандивлалаа.Уг хандивын үйл ажиллагаа нь өчигдөр буюу 2016 он долдугаар сарын 19-ний өдөр 13.00 цагт болж, “Сод Монгол Групп” ХХК-ний Ерөнхийлөгч Ц.Анандбазар, “Сод Монгол Групп” ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, Монгол улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Онцгой байдлын ерөнхий газрын ажилтан албан хаагчид мөн Монголын Улаан загалмайн нийгэмлэг оролцон Улсын Онцгой комиссын газар, Баян-Өлгий аймгийн төлөөлөл УИХ-ын гишүүн Х.Баделхан нарын бие төлөөлөгчдөд хандивын тусламж болох 21 ширхэг иж бүрэн Монгол гэрийг “Эрх чөлөөний талбай”-д хүлээлгэн өглөө.Энэхүү хандивын үйл ажиллагааны үеэр “Сод Монгол Групп” ХХК-ний ерөнхийлөгч Ц.Анандбазар, гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар нар бусад аж ахуй, нэгж байгууллагуудыг ч мөн адил Баян-Өлгийчүүддээ хандив тусламжийн гараа сунгахыг уриалсан сайхан үйл явдал болж өнгөрлөө.
alt
Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?