Developed by JoomVision.com

Аймгийн харцага У.Береке түрүүллээ

PDFХэвлэхИ-мэйл

alt

Баян-Өлгий аймагт болсон Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой баяраар 256 бөх барилдлаа.

Хоёр өдөр үргэлжилсэн барилдаанаар аймгийн харцага, Цэнгэл сумын бөх У.Береке түрүүлэн, Улаанхус сумын бөх Б.Серик үзүүрлэв. Ногооннуур сумын бөх Д.Бейбит аймгийн харцага, хөрш аймгийн бөх Чимэддорж, Даваадорж нар начин цол хүртэв. Хурдан морины 7 насны хүлэг шандас сорьсноос их насанд Цэнгэл сумын Шынбергений хар хээр, Соёолонд Толбо сумын Тенелханы саран толбот, Шүдлэн насны морьдын уралдаанд Берикболын буурал, Азаргны уралдаанд Нэргүйн бор, азарга, Дааганы уралдаанд Буянт сумын Дашнямын буурал түрүүллээ. Жороо морьдын уралдаанд Ногооннуур сумын уяач Кеншиликийн хээр морь түрүүлэв. Азарга, бага насны морьдын түрүүг авсаны дээр нийт 35 медалийн 12-ыг эзэгнэсэн Толбо сумын уяачдын хөдөлмөрийг наадамчид онцлон үзэв.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?