Developed by JoomVision.com

Баян-Өлгий аймгийн боксчид III байр эзлэв

PDFХэвлэхИ-мэйл

 

Баянхонгор аймагт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Олзодын нэрэмжит боксын өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн долдугаар сарын 25-31-ний өдрүүдэд боллоо.

Улаанбаатар хот болон орон нутгийн 33 байгууллагын нийт 200 гаруй ширэн бээлийтнүүд хөвгүүдийн 10, охидын 6 жинд өрсөлдсөн юм. Тус тэмцээнд спортын мастер А.Бейбит дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн БТСГ-ын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар III байр эзэлжээ.

Мөн 57 кг-ын жинд өрсөлдсөн А.Абдилмажид “ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ БОКСЧИН”-ны цомоор шагнагдсан бол Баян-Өлгий аймгийн багийн ахлагч, БТСГ-ын дарга, спортын мастер Х.Хайнар тус тэмцээнд шүүгчээр ажилласан байна.

Тэмцээний дүн:

  • 63 кг жинд А.Хабдылмажид алтан медаль
  • 60 кг жинд У.Жансерик мөнгөн медаль
  • 54 кг жинд А.Харифолла хүрэл медаль
  • 52 кг жинд А.Жандос хүрэл медаль
  • Охидын 54 кг жинд Ж.Лашын хүрэл медаль тус тус хүртжээ.

  • alt alt
Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?