Developed by JoomVision.com

Шинэ начин Б.Баатарцолд хүндэтгэл үзүүлэв

PDFХэвлэхИ-мэйл

alt

Үндэсний баяр наадмаар саяхан улсын начин цол хүртсэн тус аймгийн Булган сумын уугуул Б.Баатарцолыг нутагтаа хүрэлцэн ирэхэд нутаг нэгтнүүд нь баяр ёслолын байдалтай угтан авлаа.

Түүнийг аймгийн удирдлага, биеийн тамир спортынхон, Хилийн Цэргийн 0165 дугаар ангийн дайчид болон иргэд угтсан юм.

Энэ үеэр Улсын начин Б.Баатарцол хэлэхдээ, «Хүч» дэвжээ уйгагүй дасгал хийлгэсний үр дүн гарсан. Баян-Өлгийчүүдийнхээ итгэлийг дааж амжилтаа улам бататгаж, цолоо ахиулахын төлөө махран зүтгэх болно. Манай аймгаас хэд, хэдэн залуу бөх улсын цол хүртэх боломжтой байгаа.Харин улсын харцага О.Бахыт ярихдаа, "Удаан хүлээлгэсний эцэст манай аймгаас 35 жилийн дараа улсын цолтой долоо дахь бөх төрсөнд маш их баяртай байна. Энэ бол Г.Айдосын санаачлан зохион байгуулсан «Хүч» дэвжээний томоохон амжилтын нэг юм. Уг дэвжээний залуу бөхчүүдийг дасгалжуулахад улсын аварга А.Сүхбат уйгагүй ажилласан. Миний хувьд ч гэсэн хувь нэмэр оруулсан. Тасралтгүй дасгал сургуулилт хийснээр амжилтанд хүрнэ гэдгийг Б.Баатарцол бататгалаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?