Developed by JoomVision.com

Үерт автсан газрыг цэвэрлэж байна

PDFХэвлэхИ-мэйл

 

Өлгий сумын зургаа, есдүгээр багийн нутаг дэвсгэрт үерт автсан талбайг цэвэрлэх, ариутгах ажиллагаа үргэлжилсээр байна.

Учир нь энд үерийн уршгаар хог хаягдал үүсч, сүйдсэн хашаа байшингуудын нурмаг их хэмжээгээр бий болжээ.

Аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал энэ тухай ярихдаа, "Аймаг, сумын төр, захиргааны байгууллагын ээлжийн амралтаа аваад байгаа албан хаагчдыг өвлийн бэлтгэл, хадлангийн ажлын үед албан ажлаа хийхийг хүсч, гамшигт нэрвэгдэгсдийн дунд ажил зохион байгуулж эхэллээ. Долдугаар сарын 10-ны үерт 361 айл өрх нэрвэгдсэн. 130 мянгаас дөчин сая төгрөг хүртэлх хохирол амсаад байна. Үүнийг хэд, хэдэн ангилалд хувааж туслах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Монгол, Казахстан улсын Засгийн газар, бусад байгууллага, иргэдээс ирсэн тусламжийг хүртээмжтэй хуваарилж байна. 103 айл эсгий гэртэй боллоо. Байшин барилга барих ажил эхэллээ. Ундны усаар хангахаар дөрвөн худаг гаргахыг төлөвлөснөөс нэгийг нь «Суат» компани хийв. Энэ ажилд Кувейт Улс туслахаар санал ирүүлсэн. Цахилгаан эрчим хүчний асуудлыг манайхан шийдлээ. Цахилгаан шугам сүлжээний газар уг ажлыг шуурхайлан гүйцэтгэхээр болов. 15 мянган тонн хогийг ачиж зайлуулан, 150 мянган кв метр газарт анхан шатны ариутгал хийлээ. Ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд аймгийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэнд, Хүнс Хөдөө Аж Ахуйн газрын албан хаагчид ажиллаж байгаа юм. Ариутгалыг дахиж хийнэ" гэв.

alt

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?