Developed by JoomVision.com

Өсвөр үеийн боксчид УАШТ-д 3-р байр эзэллээ

PDFХэвлэхИ-мэйл

alt

Баянхонгор аймагт Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Олзодын нэрэмжит боксын өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо.

Улаанбаатар хот болон орон нутгийн 33 байгууллагын нийт 200 гаруй ширэн бээлийтнүүд хөвгүүдийн арван, охидын зургаан жинд өрсөлдсөн уг тэмцээнд Баян-Өлгий аймгийн БТСГ-ын баг тамирчид аймгаа төлөөлөн оролцож нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаараа спортын мастер А.Бейбит дасгалжуулагчтай эрэгтэй баг нийлбэр дүнгээр 3 дугаар байр эзэлсэн байна.
Мөн 57 кг жинд өрсөлдсөн А.Абдилмажид “Өсөх ирээдүйтэй боксчин» -ны цомоор шагнуулсан бол Баян-Өлгий аймгийн багийн ахлагч БТСГ-ын дарга, спортын мастер Х.Хайнар тус тэмцээнд шүүгчээр ажилласан байна.
Тэмцээнд 63 кг жинд А.Хабдылмажид алтан медаль, 60 кг жинд У.Жансерик мөнгөн медаль, 54 кг жинд А.Харифолла хүрэл медаль, 52 кг жинд А.Жандос хүрэл медалиар шагнагдаж, охидын 54 кг жинд Ж.Лашын хүрэл медаль хүртлээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?