Developed by JoomVision.com

Оюутнууд байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст туслав

PDFХэвлэхИ-мэйл

alt

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургаа, есдүгээр багт 7 дугаар сарын 10-нд болсон үерт нэрвэгдсэн иргэдэд туслах хөдөлгөөн үргэлжилсээр байна.

Нисэх буудлын талбайн зүүн зах дээр 100 гаруй эсгий гэр эгнэн байрлаж, тэдгээр айлын эзэд өвлийн байшин сууцаа барьж босгох ажилд орсон байна. Аймгийн цахилгаан шугам сүлжээний газрын хамт олон «Холдинг» компанитайгаа хамтарч гамшигт өртөгсдийн хандивын дансанд өчигдөр хоёр сая гаруй төгрөг оруулсанаа мэдэгдлээ. Ногооннуур суманд амарч байгаа оюутан Ү.Байгоныс,

-Тус сумандаа ирээд амарч байгаа оюутнууд бид нийлээд, гамшигт нэрвэгдсэн нутаг нэгтнүүддээ туслах ажил зохион байгууллаа. Хар магнайн зусланд байгаа айлуудаар явж сайн санааны энэ ажлын талаар танилцуулахад буяны энэ үйлсээс татгалзсан хүнгүй, айл өрх бүр 5-20 мянган төгрөг юм уу нэг нэг хонио хандивлаж байна. Цуглуулсан зүйлүүдээ өчигдөр хүргэж өглөө гэж ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?