Developed by JoomVision.com

Тайваний эмч нар үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийж байна

PDFХэвлэхИ-мэйл

Тайваний хүмүүнлэгийн сан, нийслэл Улаанбаатар хот дахь хүүхдийн эрүүл мэндийн байгууллагаас хамтарсан эмч нарын баг Өлгий хотод ирээд иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна.

Эмч Э.Зориг, -Бид 21 аймгаар явж үйлчилдэг. Аймаг бүрт салбар зөвлөлтэй. Энэ аймагт 2011, 2013 онд ирж ажиллаж байсан. Арван зургаан нас хүртлэх хүүхдийн уруул, тагнай, шүдний гажиг зэрэг олон төрлийн өвчинг хагалгаа болон бусад аргаар эмчилдэг. 17 хүний бүрэлдэхүүнтэй манай баг тус аймгийн нэгдсэн эмнэлэг дээр энэ 13-наас долоо хоног ажиллана. Алслагдсан сумынхан энэ хугацаанд ирэхийг урьж байна. Эмчилгээ үнэ төлбөргүй. Хэрвээ амжихгүй бол нийслэлд очоод эмчлүүлвэл ээлж дугааргүй хүлээн авч эмчлэх ба замын зардлыг нь даана. Өчигдрийн байдлаар арван нэгэн хүүхдэд хагалгаа хийлээ гэж ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?