Developed by JoomVision.com

"Петровис-НИК" ХХК 25,0 сая төгрөгийн тусламж үзүүллээ

PDFХэвлэхИ-мэйл

Өлгий сумын байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тус аймаг дахь «Петровис-НИК» компани 25.0 сая төгрөгийн хандив өргөлөө.

Тус хандивыг гардуулах цуглаан дээр компанийн захирал С.Асылбек хэлсэн үгэндээ,

-Эдгээр иргэд хандивыг биет зүйлээр бус мөнгөн хэлбэрээр олгох санал ирүүлсэний дагуу багийн засаг дарга, гамшигт нэрвэгдэгсдэд туслах комистай зөвлөлдөөд, хохирлынх нь хэмжээг харгалзан хорин таван сая төгрөгийг 212 өрхөд хуваан өгч байна гэсэн бол уг компанийн захирал асан, аймгийн Засаг дарга А.Гылымхан,

-Засгийн газраас дал гаруй эсгий гэр олгосон, Казахстан, бусад улс орон болон албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс, Дархан, Шарын голоос ч их бага хэмжээний хандив ирсээр байна. Буурь сольсон айлуудын цахилгаан эрчим хүчний асуудал ирэх долоо хоногт бүрэн шийдэгдэнэ. Тав зургаан худаг ашиглалтанд ороход бэлэн болоод байна. ОХУ-ын Алтайн БНУ-аас цемент, барилгын модон материал олгоно гэсэн. Одоо эдгээр иргэдийг өвлийн сууцтай болгоход анхаарлаа хандуулж байна гэв.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?