Developed by JoomVision.com

Бугын голын ой сэргэж байна

PDFХэвлэхИ-мэйл

alt

Баян-Өлгий аймгийн хэмжээнд байгаль хамгаалах сарын аян явагдаж байна.

Намрын энэ улиралд аймгийн төвөөс 20 гаруй км зайтай оршдог Бугын голд хадлан бэлтгэх, зугаалга зохион байгуулах, Өлгий хотод оршин суудаг хэсэг айл өрх нүүж очоод намаржих далимаар түлээ түлш бэлтгэх, гэрийн мод, сүх, хүрзний иш огтлож авах, жимс түүхдээ чацарганы модны мөчрийг хугалах, хууль бусаар загас авлах зэрэг зөрчил их гаргадаг. Мэргэжлийн хяналтын байгууллагын Бугат сум дахь байгаль орчны байцаагч Г.Тилеубек энэ талаар ярихдаа,

-Бугын голд байгаль хамгаалагч хоёр хүн ажиллаж байна. Тэдний хариуцлага дээшилснээр ой модыг сүйтгэх явдал бараг арилж, ой нөхөгдөн сэргэж эхэллээ. Мөн гэр, байшингийн мод, түлээ түлшийг Өлгийд гаднаас оруулж ирэн борлуулдаг болсон нь зөрчлийг бууруулахад тус дөхөм үзүүлж байна. Гэлээ гэхдээ өвс хадлан бэлтгэх ажлыг зарим иргэд ургамлын үр бүрэн гүйцэд боловсрохоос нь урьтаж бэлтгэдэг гэм бий. Энэ нь дараа дараачийн жилүүдэд өвс ургах үргүй болгоно гэдгийг анхаарвал зохино. Тэрчлэн уулын сонгиныг хавар, зун түүдэг нь зэрлэг сонгиныг үгүй хийхэд хүргэлээ. Тахлын аюул нүүрлээд байгаа өнөө цагт хулгайн аргаар бэл бэнчинтэй хүмүүс тарвага агнадгаа шууд таслан зогсоовол таарна гэж ярилаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?