Developed by JoomVision.com

Үндэсний сурын харвааны УАШТ тэмцээн өндөрлөлөө

PDFХэвлэхИ-мэйл

alt

Үндэсний сурын 2016 оны улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.

Баян-Өлгий аймагт 36 жилийн дараа зохион явагдаж байгаа энэхүү тэмцээнд 18 багийн 265 харваач оролцов.
Халх сурын багийн харваанд  “Алдар” спорт хороо тэргүүлж,  “Хилчин” спорт хороо дэд байр, “Петровис” ХХК-ийн баг гутгаар байр, Өмнөговь аймгийн баг 4-р байр, “Монде” баг 5-р байраар  шалгарлаа.
Цуваа харваанд эрэгтэй 280, эмэгтэй 70 харваач оролцсон.
Эрэгтэй багаас Завхан аймгийн Дөрвөлжин сумын харъяат, “Хангарьд” спорт хорооны харваач МУ-ын мэргэн Д.Дэмбэрэлсайхан 35 оноогоор тэргүүлж, Баян-Өлгий аймгийн харъяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны харваач, спортын мастер Ц.Энхтүвшин 35 оноогоор дэд байр, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харъяат, “Хангарьд” спорт хорооны харваач, МУ-ын гавъяат тамирчин, даяар дуурсах мэргэн Ш.Даваахүү 34 оноогоор гутгаар байр, Ховд аймгийн харъяат, “Хангарьд” спорт хорооны харваач, МУ-ын гоц мэргэн Л.Отгонбаяр 34 оноогоор 4-р байр, Увс аймгийн харъяат, “Хилчин” спорт хорооны харваач, спортын дэд мастер Л.Ихтэс 34 оноогоор 5-р байраар шалгарлаа.
Эмэгтэй багаас Дорнод аймгийн харъяат, “Монде” багийн харваач, спортын мастер, аймгийн мэргэн Ч.Гандаваа 38 оноогоор тэргүүлж, Сэлэнгэ аймгийн харъяат, “Алдар” спорт хорооны харваач, МУ-ын хошой мэргэн С.Энхтунгалаг 37 оноогоор дэд байр, Увс аймгийн харъяат, “Алдар” спорт хорооны харваач, МУ-ын мэргэн Д.Норжмаа 36 оноогоор гутгаар байр, Сүхбаатар аймгийн харъяат, “Петровис” ХХК-ийн харваач, спортын дэд мастер Б.Аззаяа 35 оноогоор 4-р байр, “Хилчин” спорт хорооны залуу харваач З.Пэрэнлэймаа 35 оноогоор 5-р байрыг эзэллээ.

Шинээр зургаан харваач спортын мастер, найман харваач спортын дэд мастерын болзол хангасан. Үүнд: Спортын мастер: Л.Ихтэс, П.Баярсайхан, Бадамсамбуу, Б.Ууганбаяр, Б.Аззаяа,З.Пэрэнлэймаа, спортын дэд мастер: Н.Алтансүх, Б.Галмандах, Ө.Баянбаатар, Д.Давгадорж, Давгасүмбэрэл, Ж.Эрдэнэхүү, Нарангариг, Л.Хонгорзул байлаа.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?