Developed by JoomVision.com

Баян-Өлгийн нэгдсэн эмнэлэг тусгай зориулалтын ортой боллоо

PDFХэвлэхИ-мэйл

alt

Баян-Өлгий аймгийн эрүүл мэндийн байгууллагууд өчигдөр Тайваниас илгээсэн 45 орыг хүлээн авлаа.

Эдгээр орыг зөвхөн Улаанбаатараас ирүүлсэн тээврийн зардлыг аймгийн төсвөөс гаргасан байна. Энэхүү шинэчлэл нь шинэ удирдлагын бүтээлч ажил үйлсийн эхний алхам болохыг аймгийн Засаг дарга онцлон тэмдэглэв.

Тус аймгийн эмнэлгүүд өвчтөнүүдийг хэвтүүлэх, ялангуяа мэс засалд зориулагдсан ороор ихээхэн гачигдаж байсан. Тайваниас хүмүүнлэгийн тусламжаар ирүүлсэн дэргэдээ шүүгээтэй эдгээр орны 35-ыг нь Нэгдсэн эмнэлэгт, үлдсэн хэсгийг мэс засалбар хийдэг Цэнгэл, Ногооннуур, Дэлүүн сумдын эрүүл мэндийн төв тус бүрт хоёр, «Сансар» сувиллын эмнэлэгт дөрөв дөрвөөр хуваарилан олгожээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?