Developed by JoomVision.com

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН «НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ-2016» ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

PDFХэвлэхИ-мэйл

alt alt

alt alt

Баян-Өлгий аймгийн «Нийгэм, эдийн засгийн хөгжил-2016» форумыг анх удаа аймгийн ИТХ, ЗДТГ хамтран “Эмпати” сургуулийн хурлын танхимд зохион байгууллаа. Тус форумд Өлгий сумын ИТХ, ЗДТГ, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн «REACH» төсөл, «Дэлхийн Зөн Монгол» ОУБ-ын аймаг дахь салбар, «Адра Монгол» ОУБ-ын аймаг дахь салбар, ҮХАҮТ-ийн аймаг дахь салбар, аймаг дахь Хаан, Хас, Голомт, Төрийн банкнуудын зүгээс дэмжлэг үзүүлэв.

Тус форумын зорилго нь ажилгүйдлийг бууруулахад бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоо, тэдний эрх, үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх. ажлын байрны хангамжийг сайжруулах, хүн амын хөдөлмөр, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой юм.

Форум нь дараах ерөнхий сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдлаа:
- Баян-Өлгий аймгийн нийгэм,эдийн засгийн өнөөгийн байдал,цаашдын зорилт
- Бизнес модель
- Орон нутгийн нөөц бололцоог ашиглан брэнд бүтээгдэхүүн бий болгох нь
- Баян-Өлгий аймгийн геологи, ашигт малтмалын судалгааны төвшин ба цаашдын зорилт
- Хоршооны хөгжил ба гишүүд
- Баян-Өлгий аймгийн аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал, цаашид хөгжүүлэх боломжууд
- Хямрал бол амьдралыг бодитойгоор харах боломж» сэдвүүдээр илтгэлүүд тавигдлаа

Форумд аймгийн удирдлагууд болон бизнесийн салбарын томоохон компаниудын шийдвэр гаргах төвшний 250 гаруй хүн хүрэлцэн ирж оролцсон нь тус форумын ач холбогдол, үр дүнтэй мөн цаг үеэ олсон чухал сэдвүүдийг хөндөж чадсаныг харуулж байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?