Developed by JoomVision.com

Мал тооллогын компант ажил маргаашаас эхэлж байна

PDFХэвлэхИ-мэйл

Мал тооллого зурган илэрцүүд“Статистикийн тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2003 оны 224 тоот тогтоолд заасны дагуу энэ жилийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2016 оны жилийн эцсийн тооллого 2016 оны 12-р сарын 7-ноос 12-р сарын 17-ны хооронд орон даяар зохион байгуулагдах гэж байгаа тул ард иргэд мала үнэн зөвөөр тооллуулах, хашаа халгаа нээлттэй байлгах, нохойгоо уятай байлгахыг анхааруулж байна.

Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.Тоологч нь малыг нүдээр үзэж тоолж малын карт маягтыг тухайн өрхийн тэргүүлэгч болон мэдээлэл өгч чадахуйц өрхийн гишүүнээр бүрэн гүйцэд нөхүүлэн авч баталгаажуулан өрхийн тэргүүлэгчээр гарын үсэг зуруулах, тухайн өрхийн малыг тоолсныг баталгаажуулан өрхөд цоохрыг үлдээх /малын төрөл бүрээр, нийт дүнгээр/ хэрэгтэй.
Малын картыг өрх бүрээр программд шивж баг, сум, аймгийн нэгтгэлийг гаргаж тухайн аймгийн Статистикийн хэлтэс хэрэглэгчдэд мэдээлнэ.
Өлгий сумын мал тооллогын комисс нь Өлгий сумын орлогч дарга А.Айтуганаар ахлуулан мал толлогын бэлтгэл ажлыг бүрэн хагаж мал тооллогын тухай аймгийн Статистикийн хэлтэсийн мэргэжилтэн, Өлгий сумын МҮТасгийн мэргэжилтэн Х.Баршагүл нараар сургал семинар зохион байгуулж, баг бүрийг 3 хэсэг хувааж хэсэг бүрт багийн засаг дарга болон нарин бичиг , ЗДТГ-ын мэргэжилтэнүүдийг дайчилан оролцуулж, мал тооллогын үеэд малыг нэг бүрчилэн тоолж хугацаанд нь программд оруулж байхыг үүрэг болгов.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?