Developed by JoomVision.com

Сүү, сүүн бүтээгдэхүүнд шинжилгээ хийлээ

PDFХэвлэхИ-мэйл

alt

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар Тирлик захад ил задгай худалдаалж буй сүү, сүүн бүтээгдэхүүнд шинжилгээ хийлээ.

Явуулын лабораторийн Лактан 1-4 хурдавчилсан багажаар сүүний тослог, хуурай бодис, нягт, усны хольц, хүчиллэг зэрэг үзүүлэлтээр мөн Rida check хурдавчилсан тестээр сав суулга болон худалдагч нарын гарнаас арчдасны шинжилгээг авч газар дээр нь хийж гүйцэтгэлээ. Үүнд 10 худалдагчийн сүүний дээжинд шинжилгээ хийхэд хоёр иргэний худалдаалж буй сүүний дээж нь 7-8 хувийн усны хольцтой, нягт, хуурай бодис нь зөвшөөрөгдөх хэмжээнээс бага гарсан, мөн есөн газраас сав суулгын арчдас авахад долоо нь бохирдолтой эрүүл ахуй болон стандартын шаардлагыг хангахгүй гарсан байна.

Мөн шинжилгээ хийх үеэрээ худалдагч нарт таван төрлийн зөвлөмж тарааж, зөвлөгөө өгөн, стандартын шаардлага хангаагүй сүү борлуулж байсан иргэдэд анхааруулга өгчээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?