Developed by JoomVision.com

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАРИМ ЭМНЭЛГҮҮД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИНТАЙ БОЛЛОО

PDFХэвлэхИ-мэйл

alt

Солонгос Улсын Засгийн Газрын тусламжтайгаар манай аймагт олгогдсон 4 түргэн тусламжийн автомашиныг өнөөдөр аймгийн удирдлагууд эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө.

Уг түргэн тусламжийн автомашинуудыг аймгийн "Нэгдсэн эмнэлэгт" 2, "Сансар" сувилалд 1, Дэлүүн сумын эмнэлэгт 1, нийт 4-н түргэн тусламжийн автомашиныг тус тус хуваарилагджээ.

Уг машинууд 2009-2012 онд үйлдвэрлэгдсэн ба Хюундей компани Старех маркийн машиныг эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон. Монгол, Солонгос хоёр улсын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд манай улсад нийт 9 түргэн тусламжийн автомашин олгогдсон ба түүний 4 автомашиныг нь  манай аймагт хуваарилагдсан байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?