Developed by JoomVision.com

Туркийн их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

tetgeleg

 БНТУ-ын 2017-2018 оны хичээлийн жилийн магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөрт бүртгэх ажил эхэлжээ. Хамрагдах хүсэлтэй оюутан, залуус www.turkiyeburslari.gov.tr цахим хаягаар товлосон хугацаанд бүртгүүлэх боломжтой юм байна. Тэтгэлэг горилогчид дээрх цахим хаягт хандаж бүртгэлийн зааврыг сайтар уншиж танилцсаны үндсэн дээр шаардлагатай бичиг, баримтыг цахим хуудсанд оруулж бүртгүүлэх ёстой ажээ.

Бүртгэлийг зөвхөн цахим хэлбэрээр хийх бөгөөд шуудан болон өөрийн биеэр авчирсан бүртгэлийг хүлээж авахгүй бөгөөд 2017 оны нэгдүгээр сарын 16-наас 2017 оны хоёрдугаар сарын 17-ныг хүртэл зөвхөн цахим хаягаар авах юм байна. 1987 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүс магистрын тэтгэлэгт, 1982 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүмүүс докторын тэтгэлэгт тус тус хамрагдах боломжтой.

Энэхүү тэтгэлэгт Бүгд Найрамдах Турк Улсын иргэн эсвэл Бүгд Найрамдах Турк Улсын иргэншлээс гарсан хүмүүс хамрагдахгүй гэдгийг тус улсын Элчин сайдын яамнаас онцгойлон анхааруулж байна. Тэтгэлэг горилогч нь Турк Улсад өөрийн бүртгүүлэх гэж буй сургалтандаа өмнө нь суралцаагүй байх шаардлагатай юм.

Тэтгэлэгт хөтөлбөрт бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулахдаа сонгосон их, дээд сургууль болон мэргэжлийн онцлогийг үндэслэн сурлагын түвшин, нийгмийн идэвхи зүтгэл, гаргасан амжилт зэргийг харгалзан үздэг ажээ. Түүнчлэн дээрх цахим бүртгэлийн системд нэр нь ороогүй их, дээд сургууль болон мэргэжлийг сонгох боломжгүй.

Тус тэтгэлэгт хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг www.turkiyeburslari.gov.tr цахим хаяг болон “08504550982” дугаарын утсаар холбогдон авах, эсвэл “ Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ” хаягт цахим шуудан илгээн тодруулаарай.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?