Developed by JoomVision.com

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй

PDFХэвлэхИ-мэйл

"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй" гэж юу вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэлнэ.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал” гэж юу вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдал гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг хэлнэ.

“Хөдөлмөрийн эрүүл ахуй” гэж юу вэ?

Хөдөлмөрийн эрүүл ахуй гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэлнэ.

“Хөдөлмөрийн нөхцөл” гэж юу вэ?

Хөдөлмөрийн нөхцөл гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг хэлнэ.

“Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл” гэж юу вэ?

Үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйлийг хэлнэ.

“Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл” гэж юу вэ?

Үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг хэлнэ.

”Ажлын байран дахь эрсдэл” гэж юу вэ?

Ажлын байран дахь эрсдэл” гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг хэлнэ.

"Эрсдэлийн үнэлгээ гэж юу вэ?”

Эрсдэлийн үнэлгээ гэж ажлын байрны эрсдэлд үнэлэлт өгөх үйл явцыг хэлнэ.

”Ажлын байр” гэж юу вэ?

Ажлын байр гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг хэлнэ.

”Хурц хордлого” гэж юу вэ?

Хурц хордлого гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг хэлнэ.

“Тусгай хувцас” гэж юу вэ?

Тусгай хувцас гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг хэлнэ.

”Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж юу вэ?

Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг хэлнэ.

“Хамтын хамгаалах хэрэгсэл” гэж юу вэ?

Хамтын хамгаалах хэрэгсэл гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хоёр ба түүнээс дээш тооны ажилтныг нэгэн зэрэг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг хэлнэ.

”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент” гэж юу вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент гэж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи бодлого, зорилтыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, манлайлах, хяналт тавих, үнэлгээ хийх харилцан холбоо бүхий удирдлагын үйл ажиллагааны цогцыг хэлнэ.

”Ахуйн байр” гэж юу вэ?

Ахуйн байр гэж иргэн, ажилтны хөдөлмөрлөх хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн, тусгайлан төхөөрөмжилсөн хувцас солих, түр амрах, хооллох, бие засах, усанд орох, дулаацах зэрэг зориулалтын өрөө тасалгааг хэлнэ.

“Үйлдвэрлэлийн ажлын байрыг хөдөлмөрийн нөхцөлөөр аттестатчилах” гэж юу вэ?

Үйлдвэрлэлийн ажлын байрыг хөдөлмөрийн нөхцөлөөр аттестатчилах гэж гүйцэтгэж буй ажлын аюултай, хортой, хүнд, ачаалалтай байдал нь хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийн хэм хэмжээнд нийцэж байгаад үнэлгээ өгөхийг хэлнэ.

“Хөдөлмөрийн аюулгүй нөхцөл” гэж юу вэ?

Хөдөлмөрийн аюулгүй нөхцөл гэж ажилтанд нөлөөлөх үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтоосон хэм хэмжээнээс хэтрээгүй байхыг хэлнэ.

”Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал” гэж юу вэ?

Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал гэж зураг төсөл, техникийн баримт бичигт заасан нөхцөлийн дагуу тоног төхөөрөмжийг ажиллуулахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байхыг хэлнэ.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт” гэж юу вэ?

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт гэж хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хэм хэмжээг хэлнэ.Хамрах хүрээ:

  • Ажил олгогч, ажилтан
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн
  • Иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид
  • Аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, цэргийн сургуулийн сонсогч
  • Хугацаат ба гэрээт цэргийн жинхэнэ албан хаагч, дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн
  • Хоршоо, нөхөрлөлийн гишүүд
  • Ял эдэлж байгаа хоригдол
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг Монгол Улсын иргэн, гадаадын болон харьяалалгүй иргэн
  • Хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн

Дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан  ажилтны чиг үүрэг

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлах

Харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний судалгаа, мэдээллийн сан бүрдүүлэх;

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх;

Харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой мэдээллийг төрийн байгууллага, ажил олгогчоос гаргуулан авах;

Хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг

ХАБЭАхариуцсан ажилтны чиг үүрэг юу вэ ?

Ажил олгогч нь ХАБЭА хариуцсан ажилтнаар энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн эсвэл мэргэшсэн хүнийг авч ажиллуулах ба тус ажилтан нь ажил олгогчийн шууд удирдлага дор ажиллаж, түүний өмнө ажлаа бүрэн хариуцна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?