Developed by JoomVision.com

«МАХ, СҮҮНИЙ АНХДУГААР АЯН - 2017» ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

PDFХэвлэхИ-мэйл

Баян-Өлгий аймгийн Хөдөө аж ахуйн газар Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Хөгжлийн Шийдэл ТББ-ын хэрэгжүүлж буй REACH Төсөл болон Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагуудтай хамтран “МАХ СҮҮНИЙ АНХДУГААР АЯН - 2017” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна.

Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга А.Гылымхан оролцож, сүү цагаан идээний болон гар урлалын жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлээр гадаад, дотоодын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хөнгөлттэй зээлд хамруулах, мөн аймгийн хэмжээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн зөвлөгөөн, үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэн, дэмжин ажиллахаа илэрхийллээ.

«Мах, сүүний анхдуугаар аян» нь хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, стратегийн хүнсний нийлүүлэлтийн улирлын хамаарлыг бууруулах, амин дэм, сүү цагаан идээний хэрэгцээг хангах, улс орон, нутгийн хэрэгцээг хангах хүчин чадалтай үйлдвэрлэлийг бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой юм байна.

Аймгийн Засаг дарга А.Гылымхан тус салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүсийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны «Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан», "Жуух бичиг" болон аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр шагнаж урамшууллаа.

“Мах сүүний анхдугаар аян - 2017” үзэсгэлэн худалдаа аймгийн Спорт цогцолборт 2017 оны 2 сарын 22-23 өдрийг дуустал зохион байгуулагдана.

 

alt

alt

alt

 

 

«МАХ, СҮҮНИЙ АНХДУГААР АЯН - 2017» ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА. - See more at: http://bayan-olgii.gov.mn/pages/7180#sthash.qYRjtHI8.dpuf

 

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?