Developed by JoomVision.com

Японд хөдөлмөрийг гэрээгээр ажиллуулна

PDFХэвлэхИ-мэйл

alt

Баян-Өлгий аймгийн иргэдийг Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахаар болсон талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан уг асуудлаар «Эрхэм уянга» ХХК-ны төлөөллүүдийг хүлээн авч уулзаж, тодорхой тохиролцоонд хүрсэн байна. Тус компани нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай гэрээ байгуулсны дагуу иргэдийг хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, оёдол, барилга, мужаан, арматурчин зэрэг мэргэжлүүдээр зургаан сарын дадлагажих сургалтад хамруулж, Япон улсад ажиллуулахаар болж байгаа юм байна.

Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэдэд япон хэлний анхан шатны бэлтгэлд хамрагдаж Н5 үнэлгээ авсан байх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх, харилцааны соёлтой байх, тухайн ажлыг хийж чадах мэргэжлийн ур чадвар байх зэрэг шаардлагууд тавигдаж байгаа бөгөөд шаардлага хангасан иргэд Япон улсад 4-4,5 сая төгрөгийн сарын цалинтай ажиллах боломжтой болох юм. Мөн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төлөхөөр болжээ.

Дашрамд дуулгахад Баян-Өлгий аймгийн хувьд ажилгүйдэл нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд өнөөдрийн байдлаар 1167 иргэн идэвхтэй ажил хаягчаар бүртгүүлээд байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?