Developed by JoomVision.com

Иргэдийн хуулийн мэдлэг хангалтгүйгээс гэмт хэрэгт холбогдох явдал ихэсч байна

PDFХэвлэхИ-мэйл

Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ард иргэдийн экологийн боловсрол, хуулийн мэдлэг хангалтгүйн улмаас гэмт хэрэгт ихээр холбогдож байгааг аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас зохион байгуулсан сумдын удирдлага, байгаль орчин, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөнд оролцогчид хэлж байна.

Жишээлбэл, он гарснаас хойш Цэнгэл сумын 5 иргэнд Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдсэн бөгөөд тэдний 2 нь баривчлагдаж, 1 иргэнд захиргааны арга хэмжээ авагдсан байна. Иргэдэд хууль тогтоомж сурталчлах ажлыг байгаль хамгаалагчид хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг Цэнгэл сумын байгаль орчны улсын байцаагч С.Тилеубай онцоллоо.

Аймгийн хэмжээнд Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийн тоо 2015 онд 1, 2016 онд 6 гарсан бол 2017 оны эхний 3 сарын байдлаар 6 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Түүнчлэн сүүлийн үед аймгийн төвийн иргэд амралтын өдрүүдээр хөдөө гарч хууль бусаар загас, ан  агнах явдал ихсэж байгаа ба иргэдийн экологийн болон хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах ажилд олон нийтийг татан оролцуулах шаардлагатайг байгаль хамгаалагчид аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагад дуулгалаа.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед гарсан саналуудыг нэгтгэн дүн шинжилгээ хийж, цаашид ажил хэрэг болгохоо илэрхийллээ.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?