Developed by JoomVision.com

14 АЙМАГТ 6714 ТОНН ӨВСИЙГ ҮНЭГҮЙ, 5200 ТОНН ТЭЖЭЭЛИЙГ 50 ХУВЬ ХЯМДРУУЛАН ОЛГОХООР БОЛЛОО.

PDFХэвлэхИ-мэйл

alt

Одоогийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтоож зарим аймагт өвөлжит хүндрэх төлөвтэй байгаа учир гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, мал тэвээргээ алдахаас өмнө малчдад өвс, тэжээл хүргэхээр Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас шийдвэрлэв.

Үүний дагуу улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс зэрэг 14 аймагт хуваарилан олгохоор болсон байна.

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?