Developed by JoomVision.com

Өлгий сумын Хот тохижуулалтын албаны товч танилцуулга

Өлгий хот нь Баян-Өлгий аймгийн соёл, үйлчилгээ, үйлдвэрийн төв болж тооцогдох ба Ховд голын эрэг, Бөхөн уул, Хүрэн зуух зэрэг өндөр уулын өвөрт оршдогоороо онцлогтой. 1950-иад оны дунд үеэс хотын оршин суугчдын тоо 7 мянга давж байсан бол өнөөдөр хотын нийт оршин суугчдын тоо 31000 хүрч Өлгий хот нь газар нутгийн хэмжээгээрээ үйлдвэр үйлчилгээ, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаа явуулдаг төв нь болж хотжилтын бодлого явагдаж байна.

             Хот тохижуулах газар нь 1980-аад оны сүүлээр тусгай байртай 24 ажиллагсадтай, ачигч экскватор, 2 трактор, талбай услах зориулалтын технологийн машин, ДТ-75 гинжит  трактор, Зил-130 самосвал гурван машинтай бие даасан байгууллага болж үйл ажиллагаа явуулж хот тохижуулах ажилд ахиц өөрчлөлт гарч байсан үе байлаа. Гэвч улс маань зах зээлийн эдийн засагт шилжсэнээр 1990 оноос хот тохижуулах газар татан буугдаж, машин техник төхөөрөмжүүдийг нь хувьчлан авч зүлэг модны хайс хамгаалалт нь үрэгдэж үгүй болсон, тарьсан модуудыг усалж арчилж хамгаалаагүйгээс хатаж эзэнгүйдсэн Өлгий хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө 1990 оноос хугацаа нь дуусч баримжаагүй болсон зэрэг олон талын бэрхшээлтэй тулгарч 2000 оныг дуустал Өлгий сумын ЗДТГазрын Захирагчийн ажлын албанд хавсарга ажил болгон гүйцэтгүүлж байсан. Харин 2001 оноос Аймаг сумын Засаг дарга нарын Өлгий хотыг хөгжүүлэх, тохижуулах талаар мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх нэг гол асуудал нь Өлгий сумд Хот тохижуулах албыг байгуулах явдал байв. Иймд 2001 оны 01 р сарын 01-ээс эхэлж Хот тохижуулах албыг Өлгий сумын Засаг даргын захирамжаар 12 хүний бүрэлдхүүнтэй, тусгай данс, тэмдэг, төсөвтэйгээр зохион байгуулж бие дааж үйл ажиллагагаа явуулах боломжоор хангасан билээ. Одоо хот тохижуулах алба нь ажил үүргийн хувьд 70 гаруй га талбайн ногоон байгууламж, 20 гаруй км хар зам, 10 км услалтын суваг, 7 км үерийн хамгаалалт далан, 8 км модон болон төмөр хайс хашлага, төв цэнгэлдэх хүрээлэн, гүүр, автобус, таксины зогсоолын тордолт, засвар үйлчилгээ, хогийн отволын үйлчилгээ, хотын гудамж зам талбайн гэрэлтүүлэг, нийтийн эзэмшлийн газруудад байгаа дурсгалт зүйлсийн хадгалалт, хамгаалалт, хотын гудамж талбай, нутаг дэвсгэрийн цэвэрлэгээ, золбин нохой, муур устгах зэрэг хөрөнгө, хүч шаардсан ажил хариуцаж байна. 1990-ээд оны зах зээлийн шилжилтийн үед баримжаагаа алдсан хүндхэн үеийг ардаа орхисон. Хөгжил цэцэглэлтийн тодорхой бодлого, төлөвлөлттэй болсон, хөгжилийн гараагаа эхэлсэн үетэй таарч байна. Хотын хүн амын орон сууц, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн тоо ихсэх тусам хот тохижуулах чиглэлд түүнийг дахин томоохон өөрчлөлт, хөрөнгө оруулалт, хот тохижуулах ажлын цар хүрээ нэмэгдэх нь тодорхой. Ийм ч учраас ХТА өнөөдөр аж ахуйгаа бэхжүүлэх, машин техникийн хэрэгцээг нэмэгдүүлэх, мэргэжлийн боловсон хүчнүүдээр эгнээгээ нэмэх зэрэг том том зорилтуудыг тавьж ажиллаж байна.   

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?