Developed by JoomVision.com

Хотын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний асуудлаар уулзалт хийв

PDFХэвлэхИ-мэйл

altӨчигдөр аймгийн Засаг дарга Х.Дармен Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацийн Дэд бүтэц хяналтын газрын захирал М.Оригжав, “Баян-Өлгий аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийх” ажлын зураг төслийн гүйцэтгэгчээр шалгарсан “ХБХДТ” ХХК-ны захирал Ц.Хуягбат, Монголын барилгын үндэсний ассоциациийн судалгааны мэргэжилтэн Б.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөллүүдийг хүлээн авч уулзав.

Дээрхи байгууллагуудын төлөөллүүд Засгийн газраас хэрэгжүүлж буй аймаг бүрт 1000 айлын орон сууц барихад шаардлагатай инженерийн дэд бүтцийн шугам сүлжээ, хангагч байгууллагуудын хүчин чадал, барилгын материалын үйлдвэрлэл, түгээмэл тархацтай ашигт малтмалын судалгааны мэдээлэлтэй газар дээр нь танилцах, судлах мөн Өлгий хотын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулахтай холбогдуулан ард иргэдийн санлыг авах зорилготой ирсэн юм.   

Өлгий хот нь хот төлөвлөлтийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлосон 3 удаагийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжиж, 1973 онд боловсруулсан анхны ерөнхий төлөвлөгөө нь 1983, 2003 онуудад шинэчлэгдэн хийгдсэн байна.

Ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад Өлгий хотын эрх зүй болон хот байгуулалтын тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, инженер геодези, газар ашиглалт, барилгажилт, байгаль экологийн нөхцөл, инженерийн дэд бүтцийн хангамжийн эх үүсвэр, шугам сүлжээ зэрэг  20 гаруй багц төрөлжсөн судалгаа хийж нөхцөл, нөлөөллийг тооцон, төлөвлөлтийн шийдлийг тодорхойлох болно. 

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?