Developed by JoomVision.com

Халдварт өвчин гарсан газраас мал оруулж ирэхийг хориглолоо

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 1-р сарын 25, Лхагва гариг, 07:09

Зарим хөрш аймгуудад мал, ан амьтны онц халдварт өвчин гарч байгаатай холбоотой тус аймгийн мэргэжлийн хяналтын газар нийт иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүллээ.

-Ховдын хоёр, Говь-Алтайн долоон суманд мал амьтны халдварт өвчин гарч хорио цээр тогтоосон байна. 600 гаруй бөхөн уг өвчнөөр хорогдсон мэдээтэй байна. Манайхан Говь-Алтай, Ховд аймгаас адуу зэрэг мал оруулж ирдэгийг таслан зогсоох хэрэгтэй байна. Өвчин гарсан газруудаас мал оруулж ирэх, наймаачид бөхөнгийн эвэр авч ирэх зэрэг зөрчил гаргавал хатуу арга хэмжээ авна шүү! гэж мэргэжлийн хяналтын улсын байцаагч К.Асаан анхаарууллаа.

 
 

АЙМАГ БОЛОН ӨЛГИЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН БҮРЭЛДЭХҮҮТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ БНХАУ-ЫН АЛТАЙ АЙМАГТ АЙЛЧЛАВ

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 1-р сарын 21, Бямба гариг, 07:14

alt
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумар тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 1-р сарын 13-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Алтай аймагт албаны хэргээр айлчилж тус аймгийн удирдлагуудтай уулзав. Манай аймгийн бүх салбарын төлөөллүүд Алтай аймгийн намын дарга болон Алтай аймгийн Засаг дарга Ү.Талгаттай санал солилцож хамтран ажиллахаар гэрээ хэлэлцээр байгуулав.  
Үүнд: Хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлж Алтай аймгийн тусламжаар  Баян-Өлгий аймгийн нэг гудамжны замыг засах, гэрэлтүүлэхтэй болгох, мод тарих зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцов. Мөн жижиг дунд үйлдвэр барьж ажлуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, Дайнгийн гүүрийг шинээр барих, аймгийн МСҮТ-ийн оюутнуудыг сургах, дадлагажуулах, аймгийн Мэргэжлийн Хяналтын газрыг лабораторийн танхимтай болгох, мал эрүүлжүүлэх, малын удмыг сайжруулах талаар судалгаа шинжилгээ хийж, мах экспортлох талаар хамтран ажиллах гэрээнд тусгаж хамтран ажиллахаар болжээ.   
Мөн Алтай аймгийн Аялал жуулчлалын газартай хамтран хил орчмын байгалийн үзэсгэлэнт газруудыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх талаар гэрээнд тусгагдсан болно. 
alt
 
 

БИНХ-ыг хуралдуулах хугацааг тов гарлаа

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 1-р сарын 20, Баасан гариг, 04:21

No automatic alt text available.

No automatic alt text available.

 

No automatic alt text available.

No automatic alt text available.

Image may contain: text

 
 

Нохой муур устгал

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 1-р сарын 17, Мягмар гариг, 02:14

Золибон нохой, муур устгалын аян 2016 оны 11 сарын 29 -ээс 2017 оны 02 сарын 22 -ний хүртэлх хугацаанд явагдах тул иргэд нохойгоо өглөө 7 цагаас 23 цаг хүртэл уяатай байлгана уу. Хэрэв уяагүй явж байгаад устгагдсан тохиолдолд хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдье.

 
 

Хуудас 131-с 4

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?