Developed by JoomVision.com

Өлгий сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дадлага сургууль.

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 23, Пүрэв гариг, 01:37

Image may contain: one or more people, people standing, people walking and outdoor

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны гамшгийн аюулын тухай зарлах мэдээллийн дохио дамжуулах журам батлах тухай 339, гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам батлах тухай 340 дүгээр тогтоол, Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 14 тоот албан бичгийн дагуу 2017 оны 03-р сарын 23-ний өдрийн 15:00 цагт сумын гамшгийн аюулын зарлан мэдээлэл дуугарч Өлгий сумын ЗДТГ-ын Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн аймгийн төв талбайд, харин Багийн Засаг дарга нар өөр өөрсдийнхөө хариуцдаг багт төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчид, оршин суугч нарыг аюулгүй талбайд шилжүүлэх, гамшигт нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, зөөвөрлөх зэрэг дадлага сургуулийг зохион байгууллан ажиллав.

Наурызын баярын арга хэмжээ

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 22, Лхагва гариг, 02:51

alt

Үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн ургах урин цагийн эхлэл болсон билэг дэмбэрэлт өдөр тохиодог, өнө эртний уламжлалт Наурызын баяр бол казах түмний өвөг дээдсээс нь уламжлагдаж ирсэн ариун нандин ёс, өөдрөг үзэл, хайр хүндэтгэлийг бэлгэддэг онцлогтой баяр юм.

Наурызын баярын нээлтийн үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Г.Солтан, Х.Баделхан, Турк улсын Сафранболу хотын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

Наурызын баярын нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга А.Гылымхан нээж, Монгол улсын өнцөг булан бүрт суугаа нийт Казах иргэддээ болон нутгийн зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ жилийн «Наурызын баяр» өмнөх жилүүдээс онцлогтой болж, анх удаа 1000 (мянган) домборчин хүүхэд домбор тоглож, олон хүн бүргэдээр казах түмний үндэсний бүжиг «Каражорга»-г бүжиглэн үзэгч олноо баясгаж, үндэсний уламжлалт ёс заншилийг харуулсан баярын парад боллоо.

- See more at: http://www.bayan-olgii.gov.mn/pages/7285#sthash.Gtp2QDhn.dpuf

2017-03-20 98 Монгол цэргийн баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 20, Даваа гариг, 01:36

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жил, Монгол цэргийн баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 18-ны өдөр аймгийн спорт цогцолборт зохион байгуулагдлаа. Барилдаанд аймаг, цэргийн цолтой 32 бөх зодоглож, Алтай сумын харьяат аймгийн арслан М.Еркебулан түрүүлж, Цэнгэл сумын харьяат бөх аймгийн заан М.Аманбек үзүүрлэсэн бол Алтанцөгц сумын харьяат бөх аймгийн начин Т.Мөнгөнхүү, Баяннуур сумын харьяат бөх аймгийн начин Ө.Жанболат нар шөвгөрлөө.

Өрхийн амьжиргаа тогтоох судалгааны талаар мэдээлэл өглөө

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 20, Даваа гариг, 01:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа эхлэх гэж байгаатай холбогдуулан ард иргэдийг уг судалгаанд идэвхтэй оролцож, өрхийн орлогоо үнэн зөвөөр өгөхийг уриалж  аймгийн хөдөлмөр, халамж  үйлчилгээний газраас мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа 03-р сарын 27-оос эхлэн 10 хоног үргэлжлэх юм байна. Энэ удаагийн судалгаа шинэчлэгдсэн журмаар явагдана.  Тухайн өрхийн орлогыг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг тогтмол хугацаанд нь төлж байсан эсэх мөн өрхийн дундаж орлогоор тогтоох болсон талаар холбогдох мэргэжилтэн мэдээллээ.

2013 оны өрхийн амьжиргаа тогтоох судалгаа ганц Баян-Өлгий аймагт ч биш улсын хэмжээнд хангалтгүй явагдсан гэсэн дүгнэлт гарсан билээ.  Энэ судалгаа хангалтгүй явагдсан гол шалтгаан нь судалгаанд гэрээгээр ажиллаж байсан ажилчид өрх бүрт нэг бүрчлэн орж судалгаа аваагүйгээс болсон гэж холбогдох мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 2017 оны өрхийн амьжиргаа тогтоох судалгаанд ажиллах ажиллагчдыг сонгон шалгаруулалтанд  оруулах юм. Одоогийн байдлаар  300-аад хүн бүртгүүлсэн байна.

Хуудас 138-с 5

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?