Developed by JoomVision.com

БНТурк улсын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 15, Лхагва гариг, 02:41

Өлгий сумын ИТХ-ын дарга Х.Даулетбек болон сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Бахытхумар нар БНТурк улсын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

alt

 
 

Баян-Өлгий аймаг цусны салбар төвтэй боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 14, Мягмар гариг, 02:44

Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймаг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан цусны салбар төвтэй боллоо.

Өмнө нь цусны тасаг ажиллаж байсныг 400-аад сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүлэн, 70-аад сая төгрөгөөр байрны засвар үйлчилгээ хийснээр салбар төв болгон өргөжүүлжээ.

Энэхүү төв нь жилд 120-150 литр цус гаргаж 6 төрлийн бүтээгдэхүүн хийх бөгөөд баруун бүсэд хийдэггүй цус бүлэгнэлтийн 8-р пактерт нөлөөлөх бүтээгдэхүүнийг ч мөн хийх боломжтой болж байгаа юм.

Дашрамд сонордуулахад Баян-Өлгий аймаг сар бүрийн 03-ныг цусаа бэлэглэх өдөр болгоод байгаа юм.

Хэдийгээр цусаа өгөх нь сайн дурын үйл ажиллагаа ч гэлээ хөгжилтэй улс орнуудад иргэн бүрийн үүрэг гэж заасан байдаг. Манай иргэдийн хувьд цус өгснөөр халдвар авах, амархан даардаг болох, зөвхөн нэгдүгээр бүлгийн цустай хүмүүс л цусны донор болох ёстой гэх зэрэг буруу ойлголтууд түгээмэл байдаг учраас донорын тоо цөөхөн, 80 орчим донортой юм байна. "Цусаа өгөх нь ямар ч сөрөг нөлөө байхгүй. 17-60 насны өөрийгөө эрүүл гэж боддог хэн ч донор болох боломжтой. Үүнд ямар бүлгийн цустай байх нь хамаагүй донор бол чаддаг гэдгийг ойлгох хэрэгтэй" гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна.

Түүнчлэн донор өвдсөн тохиолдолд хоёр гуравдугаар шатны эмнэлгүүдэд дугаар дараалалгүйгээр үзүүлэх, зарим төрлийн шинжилгээг үнэ төлбөргүй өгөх эрх нээгддэг юм байна.

 
 

“Тогызкумалакын” баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 14, Мягмар гариг, 02:40

Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Тогызкумалахын Холбоо аймгийн ЗДТГ-тай хамтран казахын ард түмний уламжлалт тоглоом болох тогызкумалахын баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын нэрэмжит уг тэмцээнд Баян-Өлгий, Увс, Ховд болон ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Кош-Агач мужаас нийтдээ 162 тамирчин оролцож, 0-14, 14-18, 18-аас дээш насны ангиллаар 18 багц медалийн төлөө өрсөлдлөө. Хоёр өдөр үргэлжилсэн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд онооны дүнгээр Баян-Өлгий аймгийн баг тамирчид 1 дүгээр байр, Ховд аймгийн тамирчид 2 дугаар байр, Увс аймгийн тамирчид 3 дугаар байранд тус тус шалгарлаа.

 
 

Наурызын баярын арга хэмжээ

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 14, Мягмар гариг, 01:27

Хаврын баяр "Наурыз"-ыг угтаж Өлгий сумын ИТХ болон ЗДТГ-с тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлэв.

Image may contain: 3 people, people sitting Image may contain: 5 people, people sitting, table, indoor and food

 
 

Хуудас 139-с 7

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?