Developed by JoomVision.com

Өлгийн цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 1-р сарын 04, Лхагва гариг, 02:22

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод цэвэрлэх байгууламж шинээр барихаар төлөвлөж байна.

Хуучин байгууламж нь элэгдэж эвдэрснээр хотын бохир ус орчин тойрноо болон Ховд голыг бохирдуулсаар байгаа юм.

-Шинэ байгууламжийг барьж босгох зураг төсөл гарсан. Барилгынх нь ажлыг энэ онд улсын төсөв болон олон улсын зээл, тусламжаар барихаар төлөвлөж байна. Мөн хотын төв замыг шинэчлэх ажил хийгдэх зорилт тавьж байна гэж аймгийн Засаг дарга А.Гылымхан ярилаа.

Харин Өлгий хотыг тойруулан үерийн аюулаас хамгаалах далан босгох, Ховд гол дээр шинэ гүүр тавих гэж байгааг олон түмэн тийм ч сайн дэмжихгүй байгаа бололтой. Учир нь үер бол тэнгэрийн үүлнээс буудаг санамсаргүй тохиролдол, Ховд голын түвшин далан жилийн өмнөх түвшинээсээ нэг метр орчим буусныг мэргэжилтнүүд баталж байгаа. Иймд өнөөгийн эдийн засгийн хүнд үед «цагаан хэрэм» барих нь амар ажил биш. Мөн Ховд гол боломжийн бетон гүүртэй бөгөөд өнгөрсөн дөрвөн жилд түүнийг нэмж өргөтгөсөн. Иймд эдгээрт зарцуулах хүч хөрөнгийг байр нь дутагдаж байгаа сургууль, цэцэрлэгүүдэд зориулах нь зүйтэй гэсэн саналууд иргэдээс ирж байгаа ажээ.

 
 

Шинэ жилийн мэндчилгээ

PDFХэвлэхИ-мэйл

2016 - 12-р сарын 30, Баасан гариг, 03:38

Image may contain: 1 person

Image may contain: 1 person

 
 

Вакцинжуулсан малын махыг бүрэн шинжилж чадахгүй байна

PDFХэвлэхИ-мэйл

2016 - 12-р сарын 28, Лхагва гариг, 02:19

alt

Баян-Өлгий аймагт малын мах бэлтгэн гадаад, дотоодод гаргах ажил үргэлжилсээр байна.

Мал нядлаж мах бэлтгэдэг есөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн хажуугаар зарим иргэд хөдөө гадаа мах бэлтгэдэг боллоо. Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Нургулан, А.Тохтау, Б.Ербала нар энэ асуудлын талаар өгсөн мэдээлэлдээ.

-Тус аймаг болон хөрш зэргэлдээ аймгуудад малын халдварт өвчин гарсаны улмаас өнгөрсөн гурван жилийн хугацаанд гадаадад мах экспортлох ажил завсарласан нь малчдын ахуй амьдралд ихээхэн сөрөг нөлөө үзүүллээ. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал сүргийг эрүүлжүүлэх талаар олон талын арга хэмжээ авч, мах боловсруулдаг үйлдвэр, мал нядладаг газруудад хяналт шалгалт хийсээр байна. Вакцинжуулах ажил олон дахин хийлээ. Эдгээр янз бүрийн вакцин хийсэн малын мах эрүүл үү гэдгийг шинжлэн тогтоох шаардлагатай ч манайд найдвартай шинжилгээ судалгаа хийхээр тоног төхөөрөмж бүрэн биш, санхүүжилт хомсодсоны улмаас шинжилгээнд хэрэглэх зарим бодис ч хүрэлцэхгүй байна гэж ярилаа.

 
 

Малын хулгайтай тэмцэх аян өрнүүллээ

PDFХэвлэхИ-мэйл

2016 - 12-р сарын 28, Лхагва гариг, 02:17

Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас өвлийн идэш бэлтгэх үеэр зохион байгуулсан малын хулгайтай тэмцэх аян шувтраад байна

Энэ аяны хугацаанд нэг гэмт хэрэг илэрч, 39 зөрчил бүртгэгдлээ. Зөрчил тус бүрт 55000 төгрөгийн торгууль тавьжээ.

Зөрчлийн дийлэнх нь зах зээлд гаргаж буй малын үүсэл гарлын гэрчилгээ бичүүлээгүй, дутуу, буруу зөрүү бичигдсэн явдал байв. Зургаан зөрчил малын эмч нарын хариуцлагатай холбоотой байлаа. Малын хулгайн хэрэг өнгөрсөн жил 29 байсан бол энэ онд 15 болж буурсан бөгөөд тэдний 13 нь эзэнгүй байсны наймыг илрүүлжээ.

Хил нэвтэрсэн малын хулгайн хэрэг ес байсныг мөрдөн мөшгих ажлыг хийж байна. Харин Орос Улс руу мал гарахаар хилийн шугамын зарим цэгээр тор татах шаардлагатайг Цагдаагийн газрынхан хэлж байна.

 
 

Хуудас 131-с 8

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?