Developed by JoomVision.com

Сүү, сүүн бүтээгдэхүүнд шинжилгээ хийлээ

PDFХэвлэхИ-мэйл

2016 - 12-р сарын 24, Бямба гариг, 02:07

alt

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар Тирлик захад ил задгай худалдаалж буй сүү, сүүн бүтээгдэхүүнд шинжилгээ хийлээ.

Явуулын лабораторийн Лактан 1-4 хурдавчилсан багажаар сүүний тослог, хуурай бодис, нягт, усны хольц, хүчиллэг зэрэг үзүүлэлтээр мөн Rida check хурдавчилсан тестээр сав суулга болон худалдагч нарын гарнаас арчдасны шинжилгээг авч газар дээр нь хийж гүйцэтгэлээ. Үүнд 10 худалдагчийн сүүний дээжинд шинжилгээ хийхэд хоёр иргэний худалдаалж буй сүүний дээж нь 7-8 хувийн усны хольцтой, нягт, хуурай бодис нь зөвшөөрөгдөх хэмжээнээс бага гарсан, мөн есөн газраас сав суулгын арчдас авахад долоо нь бохирдолтой эрүүл ахуй болон стандартын шаардлагыг хангахгүй гарсан байна.

Мөн шинжилгээ хийх үеэрээ худалдагч нарт таван төрлийн зөвлөмж тарааж, зөвлөгөө өгөн, стандартын шаардлага хангаагүй сүү борлуулж байсан иргэдэд анхааруулга өгчээ.

 
 

ОУХМ С.Бекетийн нэрэмжит тэмцээн боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2016 - 12-р сарын 24, Бямба гариг, 02:04

alt

Боксын спортын олон улсын хэмжээний мастер С.Бекетийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн Өлгий суманд боллоо.

Сагсай, Цэнгэл, Толбо, Алтанцөгц, Өлгий сумуудаас эрэгтэй 15, эмэгтэй хоёр баг, 120 орчим тамирчин өрсөлдөж, Өлгий сумын «Тамирчид» багийнхан түрүүлж, «Мустафа» баг үзүүрлэн, гуравдугаар байрыг Сагсай, Толбо сумын тамирчид эзлэж, Х.Ибрахим, Х.Ахжол, Е.Жоламан, Д.Мухамед-Али, А.Бахытжан, Ш.Бахытбол, Х.Хасенали, Р.Оралман, А.Жандос, А.Байгоныс, Б.Ахмет, Ш.Еркинбек, М.Серикжан, А.Абдалмажид, С.Гүлдаурен, Ж.Лашын нарын тамирчид түрүүлээ.

Шилдэг боксчиноор /эрэгтэй/ А.Авдалмажид, шилдэг боксчиноор /эмэгтэй/ Ж.Лашын, өсөх ирээдүйтэй боксчиноор Р.Оралман  нар шалгарлаа.

С.Бекет нь тус аймгаас төрж гарсан боксын спортын ууган мастер, улсын шигшээ багт ажиллан улсын болон олон улсын уралдаан тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчин, Хааны худгийн атарыг эзэмшин алтан тариа найгуулсан ажил хэрэгч эр бөгөөд саяхны сонгуулиар тэр Алтанцөгц сумын Засаг даргаар сонгогдон ажиллаж эхэлсэн байна. 

 
 

Өлгий сумын 2017 оны шилдэгүүд тодорлоо

PDFХэвлэхИ-мэйл

2016 - 12-р сарын 23, Баасан гариг, 02:55

alt

alt

alt

 
 

Мал тооллогын дүн гэрлаа

PDFХэвлэхИ-мэйл

2016 - 12-р сарын 20, Мягмар гариг, 06:58

Жил бүрийн арванхоёрдугаар сард мал тооллого эхэлдэг. Энэ жилийн мал тооллого арванхоёрдугаар сарын 7-нд эхэлсэн бөгөөд арав хоног үргэлжилж, 12-р сарын 17 дууссан. 10 оног дотог мал толлогчид малаа тоолж дуусгад цахим мэдээлэлд оруулж жийн эцэсийн малын дүн гэрдэг билээ. Энэ жил Өлгий сумын 13 багаас нийт 26000 гаруй мал толлогдсон байна

No automatic alt text available.

 
 

Хуудас 131-с 9

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?