Developed by JoomVision.com

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХ-ын ээлжит ІІ хуралдаан боллоо.

PDFХэвлэхИ-мэйл

2016 - 12-р сарын 19, Даваа гариг, 06:52

Image may contain: 4 people, people sitting, table and indoor

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ИТХ-ын ээлжит ІІ хуралдаан боллоо.

Ээлжит хуралдаанаар сумын 2017 оны төсвийг хэлэлцэж, сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэлийг баталлаа. Мөн 2017 онд иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх газрын зориулалт, байршил, хэмжээ, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэж, сумын Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2017 оны үндсэн чиглэлийн талаар хэлэлцлээ.

Тус хуралдааныг дүгнэж ярихдаа,

Орон тоо цомхотгохгүй. Харин өмнөх жилүүдэд орон нутгийг хөгжүүлэх сангаас их хэмжээний мөнгө зарцуулж байсан бол одоо 57,1 саяыг зарцуулахаар болсон 8-р цэцэрлэгийн цэвэр бохир усны холболт, 12-р цэцэрлэгийн цэвэр, бохир усны холболт, цэцэрлэгжүүлэлт тохижилт, засвар үйлчилгээ зэрэг хэдхэн төслийг хэрэгжүүлнэхэр болло.

 
 

Нууц буу ная гаруйг илрүүлэв

PDFХэвлэхИ-мэйл

2016 - 12-р сарын 08, Пүрэв гариг, 06:30

Баян-Өлгий аймагт галт зэвсэг тоолох сарын аян өрнөж байна.

Нийт буу зэвсгийн 40 орчим хувь нь тооллогод оролцож, бүртгэлээ эмхлүүлсэний дотор бүртгэл, баталгаагүй байсан 87 бууны эзэнд 3,5 сая гаруй төгрөгийн торгууль тавьж баталгаажуулжээ. Буу зэвсгийн тооллогын явц Алтай, Булган, Дэлүүн, Сагсай суманд хангалтгүй байгаа тул арав хоногийн дотор бүртгэлд оролцохыг цагдаагийн байгууллага шаардаж байна. Бууны татвар энэ оноос 30-60 мянган төгрөг болж нэмэгдсэн төдийгүй бүртгэл, татвараас зайлсхийсэн буу эзэмшигчид ногдох шийтгэл цаашид хүндрэх төлөвтэй байна.

 
 

Мал тооллогын компант ажил маргаашаас эхэлж байна

PDFХэвлэхИ-мэйл

2016 - 12-р сарын 06, Мягмар гариг, 06:35

Мал тооллого зурган илэрцүүд“Статистикийн тухай” Монгол Улсын хууль, Засгийн газрын 2003 оны 224 тоот тогтоолд заасны дагуу энэ жилийн мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2016 оны жилийн эцсийн тооллого 2016 оны 12-р сарын 7-ноос 12-р сарын 17-ны хооронд орон даяар зохион байгуулагдах гэж байгаа тул ард иргэд мала үнэн зөвөөр тооллуулах, хашаа халгаа нээлттэй байлгах, нохойгоо уятай байлгахыг анхааруулж байна.

Мал тооллого нь мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг бодитой үнэлж, дүгнэх, макро түвшний тооцооллыг үнэн зөв тооцож, тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.Тоологч нь малыг нүдээр үзэж тоолж малын карт маягтыг тухайн өрхийн тэргүүлэгч болон мэдээлэл өгч чадахуйц өрхийн гишүүнээр бүрэн гүйцэд нөхүүлэн авч баталгаажуулан өрхийн тэргүүлэгчээр гарын үсэг зуруулах, тухайн өрхийн малыг тоолсныг баталгаажуулан өрхөд цоохрыг үлдээх /малын төрөл бүрээр, нийт дүнгээр/ хэрэгтэй.
Малын картыг өрх бүрээр программд шивж баг, сум, аймгийн нэгтгэлийг гаргаж тухайн аймгийн Статистикийн хэлтэс хэрэглэгчдэд мэдээлнэ.
Өлгий сумын мал тооллогын комисс нь Өлгий сумын орлогч дарга А.Айтуганаар ахлуулан мал толлогын бэлтгэл ажлыг бүрэн хагаж мал тооллогын тухай аймгийн Статистикийн хэлтэсийн мэргэжилтэн, Өлгий сумын МҮТасгийн мэргэжилтэн Х.Баршагүл нараар сургал семинар зохион байгуулж, баг бүрийг 3 хэсэг хувааж хэсэг бүрт багийн засаг дарга болон нарин бичиг , ЗДТГ-ын мэргэжилтэнүүдийг дайчилан оролцуулж, мал тооллогын үеэд малыг нэг бүрчилэн тоолж хугацаанд нь программд оруулж байхыг үүрэг болгов.

 
 

Хөгжимт драмын театр 60 жилийн ойгоо тэмдэглэв

PDFХэвлэхИ-мэйл

2016 - 11-р сарын 29, Мягмар гариг, 03:30

alt

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр 60 жилийн ойгоо өнгөрсөн бямба гарагт тэмдэглэв.

Ойн баярын цуглааныг театрын захирал Б.Асылбек нээж, тус урлагийн байгууллагын түүхийг танилцуулсаны дараа аймгийн Засаг дарга А.Гылымхан, хүндэт зочиноор уригдаж ирсэн Монгол Улсад Казахстанаас сууж байгаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Калыбек Кобыландин, Дорнод Казахстан мужийн А.Хашаубаевын нэрэмжит театрын захирал Адай Зейнолда, МУАЖ Б.Хайжамал нарын олон хүн үг хэлж баярын мэндчилгээ дэвшүүлэв. МУСТА, аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар олон хүн шагнаж, настан буурал авъяастнуудад бэлэг дурсгалын зүйл гардуулав. Эрхэм зочин Адай Зейнолда театрын жүжигчдэд цоо шинэ гоё хувцас бэлэглэжээ. Тус театр баярын сонирхолтой тоглолт, хэд хэдэн жүжгийг тайзанд гаргасны дээр Говь-Алтай аймгийн Ч.Лодойдамбын нэрэмжит театр, Казахстаны А.Хашаубаевын нэрэмжит театрын жүжигчдийн тоглолт үзэгчдэд онцгой таалагдлаа.

 
 

Хуудас 131-с 10

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?