Developed by JoomVision.com

Хүүхдийн баярыг автомашингүй тэмдэглэж байна

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 6-р сарын 03, Бямба гариг, 02:38

Зураг

Хүүхэд багачууд, эцэг-эхчүүдэд таатай нөхцөл бүрдүүлэх, болзошгүй эрсдэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн газраас аймгийн төвийн гол замуудын хөдөлгөөнийг хааж, “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг автомашингүй тэмдэглэж байгаагаар энэ жилийн хүүхдийн баяр онцлогтой болж байна.

Өнөөдөр тус аймагт 41 мянган хүүхэд баяраа тэмдэглэж байгаа бөгөөд 26 мянга орчим хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж, 6700 хүүхэд цэцэрлэгт хүмүүжиж байгааг “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-т зориулан Хүүхэд, залуучуудын паркад зохион байгуулсан баярын арга хэмжээний нээлтийн ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан онцоллоо.
Аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газаас энэ жилийн “Хүүхдийн баяр”-ыг “Би гэр бүлдээ жаргалтай” уриан доор тэмдэглэж байгаа бөгөөд холбогдох байгууллагуудтай хамтран даам, шатар, хөл бөмбөг, гар бөмбөг, тогыз кумалахын тэмцээн, захидлын уралдаан зэрэг арга хэмжээнүүдийг давхар зохион байгууллаа.

Мөн олон хүүхэд төрүүлэн өсгөж, эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд оруулсан жинтэй хувь нэмрийнхээ төлөө Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх”-ийн І, ІІÂ одонгоор шагнуулсан 462 эхийн шагналыг аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар баярын нээлтийн арга хэмжээний үеэр гардуулж өглөө.
Баярын арга хэмжээ авьяастай хүүхдүүдийн урлагийн тоглолтоор үргэлжилнэ.

 
 

Аймгийн төвд шинээр гүүр барихад дэмжлэг үзүүлэхийг хүслээ

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 5-р сарын 29, Даваа гариг, 02:34

 

Зураг

Азийн Хөгжлийн Банкны Масахиро Нишимура тэргүүтэй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл”-ийн баг өнгөрсөн долоо хоногт тус аймагт ажиллалаа.
Ажлын хэсгийнхэн замын барилгын ажилтай газар дээр нь танилцаж, аймгийн удирдлагуудтай уулзан санал бодол солилцсон юм. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга А.Гылымхан аймгийн төвийн Ховд голын төмөр бетон гүүрийн ашиглалтын хугацаа дуусч, хүнд даацын машин явах боломжгүй болсон тул шинээр гүүр барих ажилд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Ажлын хэсэг шинээр барих гүүрийн зураг төсвийг гаргаж хүргүүлсэн тохиолдолд банкны холбогдох байгууллагын хуралд оруулж хэлэлцүүлэх боломжтойг илэрхийлсэн юм.
Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлийн Банктай хамтран "Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замыг хөгжүүлэх төсөл"-ийг хэрэгжүүлж байгаа юм. Энэ төслийн хүрээнд 2014 онд Өлгий-Толбо чиглэлийн 60 км, Өлгий-Цагааннуур чиглэлийн 40 км хатуу хучилттай авто зам баригдаж ашиглалтад орсон бөгөөд төслийн хоёрдугаар хэсэг болох 189.7 км замын ажил одоо үргэлжилж байна. Төслийг БНХАУ-ын China Huashi Enterprises компани гүйцэтгэж,  Ай Си Ти сайн консалтинг компани зөвлөхөөр ажиллан 2018 онд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна.  
Уг замыг ашиглалтад оруулснаар баруун бүсийн босоо тэнхлэгийн Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинт чиглэлийн авто зам бүрэн хатуу хучилттай болох бөгөөд тус замаар жилд 5000 мянган машин дайран өнгөрөх тухай судалгааг Азийн хөгжлийн банкны зүгээс гаргасан юм. Мөн тээвэр ложистикийн харилцаа өргөжиж, аялал жуулчлал, үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх, шинээр ажлын байр бий болгох чухал ач холбогдолтойг мэргэжлийн хүмүүс онцолж байна.   

 
 

Х.Бекнур олон улсын боксын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 5-р сарын 26, Баасан гариг, 02:30

Зураг

Бүгд Найрамдах Казахстан улсын нийслэл Астана хотод энэ сарын 18-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан армийн генерал Сагадат Нурмаганбетовын нэрэмжит олон улсын сонирхогчдын боксын “А” зэрэглэлийн тэмцээнд тус аймгийн тамирчин, Монгол Улсын боксын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хошой аварга, насанд хүрэгчдийн УАШТ-ний хүрэл медальт, спортын мастер Х.Бекнур мөнгөн медаль хүртлээ.

Тус тэмцээнд ОХУ, Казахстан, Монгол, Узбекистан, Киргизстан, Тажикистан, Малайз гэсэн долоон орны 130 гаруй ширэн бээлийтэн өрсөлдсөн бөгөөд манай улсаас эрэгтэйчүүдийн -91 кг-ын жинд Н.Бекнур, +91 кг-ын жинд Т.Ерболат нар дасгалжуулагч А.Бейбитийн удирдлага дор эх орноо төлөөлөн тулалдсан юм.
Харин насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, спортын мастер Т.Ерболатын хувьд БН Казахстан улсын тамирчинтай учраа тарж ялагдан медальт байранд шалгарч чадаагүй байна.
 
 

УИХ-ын гишүүн Д.Мурат аймагтаа түргэн тусламжийн машин бэлэглэглээ

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 5-р сарын 24, Лхагва гариг, 02:27

Зураг

УИХ-ын гишүүн Д.Мурат аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат, зүрхний үйл ажиллагааг хянах аппарат зэрэг стандартын шаардлага хангасан сүүлийн үеийн яаралтай тусламжийн тоног төхөөрөмжүүд суурилагдсан түргэн тусламжийн авто машины түлхүүрийг гардуулж өглөө. Тэрээр түргэн тусламжийн машиныг хүлээлгэж өгөх арга хэмжээний үеэр хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож буй тус эмнэлгийн хамт олны ажлаас өндөр амжилт хүсч, аймгийн эрүүл мэндийн төвүүдэд техник, тоног төхөөрөмж дутагдалтай байгааг харгалзан аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд энэхүү түргэн тусламжийн машиныг хувиасаа бэлэглэж байгааг онцоллоо. Баян-Өлгийчүүд энэ сард түргэн тусламжийн 5 дахь машиныг хүлээж авч байгаа нь энэ бөгөөд саяхан УИХ-ын гишүүн Х.Баделхан, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Дэлүүн, Ногооннуур, Буянт сумдын Эрүүл Мэндийн Төвүүдэд 4 машиныг  хүлээлгэж өгсөн юм. 

 
 

Хуудас 138-с 2

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?