Developed by JoomVision.com

Өлгий сумыг шинэ ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжүүлнэ

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 4-р сарын 08, Мягмар гариг, 06:24

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий төлөвлөгөөг зохиох хөрөнгө шийдэгдээд, одоо түүнийг хийх ажил эхлэх болсон тухай тус сумын ИТХТ-ийн дарга С.Онгар мэдэгдлээ.

"Тус хотын ерөнхий төлөвлөгөө 1990-ээд оноос хойш хуучирсан буюу барилга байгууламжнуудыг ус сувгийн шугаман дээр босгосон, замуудыг хаасан зэргээр ноцтой зөрчигдсөн. Нөгөө талаар ирэх оноос хотын статустай болох учир шинэ төлөвлөгөө хийж хэрэгжүүлэхээр болсон. Уг ажил 2014, 2015 онд хэрэгжинэ" гэж тэр ярилаа.

Гучин мянга гаруй оршин суугчтай болж байгаа энэ суурин газарт он гарсаар дөрвөн баг шинээр нэмэгдсэн бөгөөд газар өмчлөхөөр өргөдөл өгсөн олон зуун хүн бий. Энэ жил тэдэнд газрыг хотын зүүн зах буюу есдүгээр багийн нутгаас олгохоор болсон байна. Гэвч нэгэнт хөрөнгө нь шийдэгдсэн болохоор ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх учиртай.

Иргэд нэгэнт хуулийн дагуу өмчилж авсан газраа зүгээр орхихгүй, улсаас нөхөн олговор авч байж газраа чөлөөлөх болно. Иймээс төлөвлөгөөг тооцоотой хийхгүй бол иргэд юм уу улсад багагүй хохирол учирна гэдгийг хаа хаанаа анхаарууштай.

 
 

Олон нийтийн оролцооны тендерийн санал авах урилга

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 3-р сарын 26, Лхагва гариг, 02:11

САНАЛ АВАХ УРИЛГА

Зарлах огноо: 2014/03/25/

Шалгаруулалтын дугаар: БӨА-Өлгий-005

Өлгий сумын ЗДТГазар нь эрх бүхий иргэдийн бүлэгээс Өлгий сумын “3-р багт уулнаас буух үерийн хамгаалалт хийх, суваг татах” ажлыг гүйцэтгэх тухай санал ирүүлэхийг урьж байна.

Санал ирүүлэхэд шаардагдах материал болон үерийн хамгаалалт хийх суваг татах зураг төсөл, техник эдийн засгийн тодорхойлолт, ажлын даалгавар зэргийг хавсаргана.

Олон нийтийн оролцотойгоор оролцох баг тендерийн бичиг баримтыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 30,000 төгрөг эсхүүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендерийн санал нь түүнийг ирүүлсэн өдөрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Саналыг 2014 оны 4-р сарын 01 өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04 сарын 01 өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Сонирхосон этгээд тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ЗДТГ-ын байр №03 тоот

Ж.Мурат Утас:9458-9548

Х.Берден Утас: 9942-7163

 
 

ӨЛГИЙ СУМЫГ ШИНЭ ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙН ДАГУУ ХӨГЖҮҮЛНЭ

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 3-р сарын 24, Даваа гариг, 06:42

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ерөнхий төлөвлөгөөг зохиох хөрөнгө шийдэгдээд, одоо түүнийг хийх ажил эхлэх болсон тухай тус сумын ИТХТ-ийн дарга С.Онгар мэдэгдлээ.

ongar

"Тус хотын ерөнхий төлөвлөгөө 1990-ээд оноос хойш хуучирсан буюу барилга байгууламжнуудыг ус сувгийн шугаман дээр босгосон, замуудыг хаасан зэргээр ноцтой зөрчигдсөн. Нөгөө талаар ирэх оноос хотын статустай болох учир шинэ төлөвлөгөө хийж хэрэгжүүлэхээр болсон. Уг ажил 2014, 2015 онд хэрэгжинэ" гэж тэр ярилаа. Гучин мянга гаруй оршин суугчтай болж байгаа энэ суурин газарт он гарсаар дөрвөн баг шинээр нэмэгдсэн бөгөөд газар өмчлөхөөр өргөдөл өгсөн олон зуун хүн бий. Энэ жил тэдэнд газрыг хотын зүүн зах буюу есдүгээр багийн нутгаас олгохоор болсон байна. Гэвч нэгэнт хөрөнгө нь шийдэгдсэн болохоор ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх учиртай. Иргэд нэгэнт хуулийн дагуу өмчилж авсан газраа зүгээр орхихгүй, улсаас нөхөн олговор авч байж газраа чөлөөлөх болно. Иймээс төлөвлөгөөг тооцоотой хийхгүй бол иргэд юм уу улсад багагүй хохирол учирна гэдгийг хаа хаанаа анхаарууштай.

 
 

БИТҮҮ ЗАХ ИРЭХ САРЫН 1-НЭЭС АЖИЛЛАНА

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 3-р сарын 24, Даваа гариг, 06:32

bituuzakh2014Баян-Өлгий аймгийн Өлгий сумын баруун захаар босгогдсон «Жана өлке» нэртэй энэ захын барилгын ажил шувтарч, одоо дотоод тохижилтыг хийж байна.

Цэвэр орчинд байрлан дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугаманд холбогдсон энэ битүү зах нэн ялангуяа өвлийн цагт худалдаа наймаа хийхэд нэн таатай юм. Цөөнгүй хүмүүс энд байрлаж ажиллахаар хүсэлт өгч, түрээснийхээ мөнгөө ч урьдчилж төлчихсөн байна. 12 хавтгай дөрвөлжин метр талбайн сарын хураамж одоохондоо 120 000 төгрөг юм гэнэ.

Гэвч уг зах хотын нөгөө хэсэгт оршин суугчдаас нэлээд алслагдсан бөгөөд төлбөр түрээс нь хуучин захуудынхаас өндөр үнэтэй. Тэрчлэн «Тирлик», «Ах дэм», «Яармаг» зэрэг хот доторх захууд дээр олон хүн тохилог байр байгууламж барьсан, тэндээс хөдлөх янз харагдахгүй байгаа болохоор битүү зах ашиг орлоготой ажиллаж чадах эсэхэд цөөнгүй хүн эргэлзээд байна. Битүү зах нээлтээ урьдчилж хийсэн атлаа дотоод тохижилт нь дуусаагүй тул дөрөвдүгээр сарын нэгнээс наана ашиглалтанд орох боломжгүй юм байна.

Баян-Өлгий аймаг Ш.Айбек

 
 

Хуудас 139-с 131

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?