Developed by JoomVision.com

Өлгий-Өскеминий нислэгийг сэргээхээр боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 4-р сарын 15, Мягмар гариг, 06:27

Казахстан Улс, Баян-Өлгий аймгийн хоорондын аргэний агаарын тээврийн харилцаа сэргэхээр болсон тухай Зам тээврийн дэд сайд Х.Ержан мэдээллээ. Тэрбээр энэ асуудлаар Казахстан Улсын Зам тээвэр ахуйн үйлчилгээний дэд сайд Азат Бектуртай ярьж тохиролцжээ. Уг гэрээ хэлэлцээр удахгүй Засгийн газрууд хоорондын комисс гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болох бөгөөд тавдугаар сараас эхлэх нислэгийг Монгол, Казахстаны агаарын тээврийн компаниуд хэрэгжүүлэх боломж бүрдсэн байна. Мөн тэд Астана, Өлгий хооронд зорчигч тээвэрлэдэг шинэ автобусыг хоёр талаас ч гаргахаар тохиролцоонд хүрсэн байна. Дэд сайд Х.Ержан, тус аймгийн Засаг дарга Х.Дармен нар Казахстанд ажлын айлчлал хийж байгаа хугацаандаа хамтран ажиллах, харилцан туслах энэ мэтийн бусад гэрээ хэлэлцээр хийлээ гэж аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ө.Нурболат Астанагаас мэдээллээ.

 
 

Зарлал

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 4-р сарын 09, Лхагва гариг, 04:35

2014- оны 1-дүгээр ээлжийн цэрэг татлага явуулахтай холбогдуулан цэргийн алба хаах насны залуучуудад доорх 3 зүйлийг анхааруулж байна. Үүнд:

  1. Цэргийн албыг биеээр дүйцүүлэн хаах иргэдийн нэрсийг гаргаж байгаа тул энэ тухай өргөдөл материалыг ирүүлэх.
  2. Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр хаах хүсэлтэй иргэдэд мөнгөн төлбөрийн дээд хэмжээг ЗГ-ын 2014-оны 3-сарын 7-ны өдрийн 73-дугаар тогтоолоор 4413314 (дөрвөн сая дөрвөн зуун арван гурван мянга гурван зуун арван дөрвөн) төгрөгөөр тогтоосоныг сонордуулж байгаа ба мөнгөн төлбөрөөрийн хэлбэрээр алба хаах иргэд өргөдөлөө ирүүлэх
  3. Цэргийн албыг сайн дурын үндэсэн дээр гэрээгээр хаах хүсэл сонирхолтой иргэдийг бүртгэж гэрээт цэрэгт элсүүлэх тул гэрээт цэрэгт элсэх хүсэлтэй иргэд хүсэлтээ ирүүлнэ үү ? 

Өлгий сумын 1,2,3,4,5,11,13- багуудын цэрэг татлага

2014-оны 4-сарын 29-нд болно

Өлгий сумын ЗДТГазар

 
 

Аймгийн Нэгдсэн эмнэлэг Оношлогооны төвтэй боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 4-р сарын 08, Мягмар гариг, 06:55

emnelegШинэчлэлийн Засгийн газраас эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн жилд хөдөөгийн хүн амд орон нутагтаа чанартай, аюулгүй оношлогоо, эмчилгээг хийлгэх боломжийг бүрдүүлэх үүднээс эхний ээлжинд 11 аймгийг оношлогооны төвтэй болгох зорилт тавьсан. Үүний нэг нь Баян-Өлгий аймаг юм.

Оношлогооны төвийн нээлт орон даяар нэгэн зэрэг 11 аймагт явагдсан ба нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Х.Дармен болон холбогдох байгууллагын албаны хүмүүс болон иргэд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын хөрөнгө оруулалтын багцаас 1 тэрбум 534 сая төгрөгийн хөрөнгөөр 15 нэр төрлийн оношлогооны багаж, тоног төхөөрөмж нийлүүлж, ЭМЯ-наас 186 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар оношлогооны төвийн их засвар хийгдсэн байна.

Компьютер томографи, Дижитал эхо, тархины судасны доплерографи, шүдний суурь машины иж бүрдэл, рентген аппарат, лаборатори, дурангийн багаж, тоног төхөөрөмжүүд зэрэг нийт 15 нэр төрлийн оношлогооны тоног төхөөрөмжүүдийг бүрэн суурилуулж үйл ажиллагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.

 
 

Хүнс тараах дэлгүүр шалгаруулна

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 4-р сарын 08, Мягмар гариг, 06:28

Баян-Өлгий  аймгийн халамж үйлчилгээний хэлтэс халамж үйлчилгээний мөнгийг Наурыз баярын үеэр тавьж олгож эхлэв.

Тэрчлэн харьяалах байгууллагагүй далан таваас дээш насны ахмадууд тус бүрт 15000 төгрөг тарааж өгөв. Энэ арга хэмжээнд зөвхөн Өлгий сумаас 250 хүн хамрагдсан байна. Мөн өмнө явагдсан судалгааны дагуу хүнс олгохоор тогтоогдсон эмзэг хэсгийнхэнд хүнс олгох эрхийн бичгийг дөрөвдүгээр сарын нэгнээс олгохоор болж, тэдэнд хүнс тараах хүнсний дэлгүүрүүдийг шалгаруулаад эхэлсэн байна. Ийм шалгаруулалт хот хөдөөгүй явагдах бөгөөд Өлгийгээс хүнсний зургаан дэлгүүрийг сонгож авна гэж тус хэлтсийн дарга Цэрэндорж мэдэгдлээ.

 
 

Хуудас 141-с 132

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?