Developed by JoomVision.com

Хөрөнгө зарцуулах тухай

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 3-р сарын 11, Мягмар гариг, 03:23

Хөрөнгө зарцуулах тухай

 2014 оны 03 сарын 07 өдөр                                 Дугаар 128                              Өлгий

            Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            “Монгол цэргийн баяр”, Зэвсэгт хүчний 93 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд ҮАБХТНХББ-ын дунд явагдах цогцолбор тэмцээнд зориулж 1,2 сая /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Б.Шолпан/-т зөвшөөрсүгэй.

                                         ДАРГА                                                  Х.ДАРМЕН

 
 

“Дулаан хар” цайр, хар тугалганы уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 3-р сарын 06, Пүрэв гариг, 06:28

УИХ-ын гишүүн, ТББХ-ы дарга А.Бакей, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, аймгийн Засаг дарга Х.Дармен болон бусад албаны хүмүүс Ногооннуур сумын нутагт орших "Дулаан хар"  цайр, хар тугалганы уурхайн ашиглалтын өмнөх бэлтгэл ажилтай танилцлаа. Одоогоор уурхайн агааржуулалт мөн хүдрийн нөөцийг тогтоох, олборлолтонд бэлтгэх болон уулын баяжуулах үйлдвэр, ажилчдын хотхон барьж эхэлсэн байна. Уулын баяжуулах үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд 500 хүн ажлын байртай болох ажээ.

Тус ордыг БНХАУ-ын 100% -ийн хөрөнгө оруулалттай “Юүшэнгминг” ХХК эзэмшидэг. Ашиглалтын талбай нь Улаанбаатар хотоос баруун тийш 1860 км, Өлгий хотоос зүүн хойш 60 км, Ногооннуур сумаас зүүн урагш 50 км-т байрладаг. Тус орд нь 12,5 сая тонн хүдэрийн нөөцтөй юм байна.

 

 
 

Лу.Болд сайд Баян-Өлгий аймагт ажиллаж байна

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 3-р сарын 06, Пүрэв гариг, 02:22

Монгол Улсын Их Хурлын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Лу.Болд тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Лу.Болд аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, гадаад харилцааны асуудлаар санал солилцлоо. Уулзалтын дараа 340 дугаар Барилгын цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн Хөгжимт драмын театрт иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийх юм.

 
 

Гадаад харилцааны сайд Лу.Болд Баян-Өлгий аймагт ажиллана

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 3-р сарын 06, Пүрэв гариг, 02:20

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Лу.Болд тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймагт ажиллана. Тэрбээр 03 дугаар сарын 05 –ны өдөр 14:00 цагт Аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд аймгийн удирдлагуудтай уулзалт хийж, гадаад харилцааны асуудлаар санал солилцоно.

Гадаад харилцааны сайд 16:00 цагаас 340 дугаар Барилгын цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцаж, 17:00 цагаас тус аймгийн Хөгжимт драмын театрт иргэд, хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ.

 
 

Хуудас 139-с 133

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?