Developed by JoomVision.com

"Цаг ашиглалт, бүтээмж" сургалт боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 2-р сарын 20, Пүрэв гариг, 19:12

Аймагт шинээр байгуулагдсан Өлгий Самурых Консултинг группээс Өлгий сумын ЗДТГ-ын нийт ажилтан, албан хаагчдад "Цаг ашиглалт ба түүний бүтээмж" сэдэвт сургалт зохион байгууллаа. Сумын ЗДТГ-ын дарга З.Жолаушыбай хэлэхдээ: "Төрийн албан хаагчдын ажилд хандах хандалгыг өөрчлөх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор уг сургалтыг Өлгий Самурых Консултинг групптай хамтран явуулж байна. Цаашид ийм хэлбэрийн сургалт семинарыг тогтмол зохион явуулж бaйх болно" гэлээ 

 
 

Нийтийн тээвэр

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 2-р сарын 20, Пүрэв гариг, 18:54

nitiin unaaАймаг, сумын удирдлагуудад Өлгий суманд оршин суудаг ахмад настангуудаас Сагсай сум явах чиглэл болон  Цэргийн ангийн чиглэлд микро автобусны үйлчилгээг явуулах талаар удаа дараа хүсэлт тавигдаж байсан. Сумын Засаг дарга Ө.Хабай энэ асуудлыг судлан, сумын хэмжээнд үйлчилгээ үзүүлж байгаа нийтийн тээврийн жолооч нарт танилцуулан тэдэнтэй тохирч, хувиар гаргалаа. Ингэсэнээр  энэ 7 хоногоос Сагсай, Цэргийн ангийн чиглэлд нийтийн тээврийн унаа тогтмол явахаар болж байна.

 

 
 

Өлгий хотын өнгө төрх өөрчлөгдөнө

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 2-р сарын 20, Пүрэв гариг, 18:43

olgiiШинэчилсэн Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, орон нургийн өнгө төрх сайжруулах зорилтын хүрээнд 2014 онд Өлгий сумыг тохижуулахад зориулагдан нэлээн хөрөнгө хувиарлагдаад байна. Үүнд:

Улсын төсвөөс 814,0 сая төгрөг хувиарлагдан уг хөрөнгөөр хотыг камержуулах ажлууд хийгдэх аж. Мөн аймгийн төсвөөс 250,0 сая, сумын төсвөөс 145,0 сая төгрөг тус тус хувиралагдаад хотын төв хэсгийг тохижуулах, зүлэгжүүлэх, гэрэлтүүлэг тавих ажлууд хийгдэхээр төлөвлөгдөөд байна. 

 

 
 

Аймгийн Засаг дарга Увс аймагт ажиллав

PDFХэвлэхИ-мэйл

2014 - 2-р сарын 16, Ням гариг, 15:40

uvsaimagtЭнэ сарын 6-7-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга Х.Дармен, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга А.Болатхан, Эрчим ХХК-ний захирал Д.Мурат, Хотгор ХК-ний захирал З.Кадырхан зэрэг төлөөллүүд Увс аймагт ажиллав.

Манай аймгийн зүгээс Эрчим ХХК-ний уурхайн үйл ажиллагааг сэргээх, Хотгорын уурхайн нүүрс ашиглалтын талаар болон Увс аймгийн Цагдаагийн газартай хамтран ажиллах, бүтээн багуулалт, хот төлөвлөлтийн тухай туршлага солилцох санал тавив. Дээрх асуудлаар талууд ярилцаж Эрчим ХХК-ний уурхайг мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар тавигдсан зөрчлийг арилгах хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоосон бөгөөд техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нарийвчилсан байдлын үнэлгээг хийлгэх, гол усны эх бүрэлдэх газарт овоолсон шороон овоолгыг зайлуулах, улсын комисс ажиллуулаагүй зэрэг зөрчлийг арилгасан нөхцөлд тус уурхайн үйл ажиллагааг сэргээхээр болов. Харин Хотгорын уурхайд нөөцөд бүртгэгдсэн нүүрсийг иж бүрэн зөв зохистой ашиглах талаар харилцан тохиролцоонд хүрлээ. 

 
 

Хуудас 139-с 137

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?