Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

2017 оны хаврын ээлжит цэрэг таталгын ажил

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 4-р сарын 26, Лхагва гариг, 03:21

Image may contain: one or more people, people sitting, table and indoor Image may contain: 2 people, people sitting

Энэ жилийн цэрэг татлагын ажлыг 2017 оны 04-р сарын 26-ны өдөр Өлгий сумын Иргэний танхимд зохион байгуулав. Эх орныхоо торгон хилийг манах үүргээ гүйцэтгэхээр 163 залуу урьдчилсан үзлэгт хамрагдаж үүнээс 28 залуу тэнцэж эр цэргийн эрхэм бөгөөд хүндтэй үүргээ биелүүлэхээр мордлоо.

Сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдэд зориулсан онол практикийн бага хурал боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 4-р сарын 12, Лхагва гариг, 01:57

2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр  аймгийн Эрүүл мэндийн газраас Олон Улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан “Эх, хүүхдийн эрүүл мэндийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулъя” уриан доор сувилагч,  эмнэлгийн тусгай мэргэжилтнүүдийн дунд онол практикийн бага хурал зохион байгууллаа.

Уг хуралд нийт 16 сувилагч, тусгай мэргэжилтний илтгэл тавьж, 1 дүгээр байрыг “Жирэмсэн, төрөлт, төрсний дараах эхчүүдийн цус багадалт” сэдвээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эх баригч Ж.Анар, 2 дугаар байрыг “Амьгүй төрөлт” сэдэвт итгэлээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн эх баригч Б.Айгерим, 3 дугаар байрыг “Төрөх тасагт төрсөн дутуу нярайд хийсэн судалгаа”  сэдвээр сувилагч Х.Аймөлдир, 4 дүгээр байрыг “Өсвөр насныханд  тохиолдох толгойн өвдөлтийг судалсан нь” сэдвээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн тасгийн сувилагч Е.Мейзгүл нар тус тус эзэллээ.

“Оюутан цэрэг” сургалтад 14 оюутан хамрагдана

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 4-р сарын 10, Даваа гариг, 01:51

Зураг

Энэ жил “Оюутан цэрэг” сургалтад Ховд Их Сургуулийн салбар сургуулийн 3, Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн 11 оюутан бүртгүүлжээ.

Сурлагын голч дүн нь 2,8-аас дээш, эрүүл мэндийн үзлэг болон биеийн тамирын шалгалтад тэнцсэн оюутнууд дээрх сургалтад суралцах боломжтой бөгөөд оюутан цэргүүд 4 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл амралтын өдрүүдэд Өлгий хотод, 6 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 15-ны хооронд Ховд хотод Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт Хүчний 123 дугаар ангид цэргийн бэлтгэл сургалтад хамрагдсанаар цэргийн алба хаасанд тооцогдох юм.

Дашрамд хэлэхэд, 2016 онд тус аймгийн 7 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдсан ба сургалтад хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоо жилээс жилд өсч байна

Иргэдийн хуулийн мэдлэг хангалтгүйгээс гэмт хэрэгт холбогдох явдал ихэсч байна

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 26, Ням гариг, 01:30

Зураг

Ард иргэдийн экологийн боловсрол, хуулийн мэдлэг хангалтгүйн улмаас гэмт хэрэгт ихээр холбогдож байгааг аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас зохион байгуулсан сумдын удирдлага, байгаль орчин, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөнд оролцогчид хэлж байна.

Жишээлбэл, он гарснаас хойш Цэнгэл сумын 5 иргэнд Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдсэн бөгөөд тэдний 2 нь баривчлагдаж, 1 иргэнд захиргааны арга хэмжээ авагдсан байна. Иргэдэд хууль тогтоомж сурталчлах ажлыг байгаль хамгаалагчид хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг Цэнгэл сумын байгаль орчны улсын байцаагч С.Тилеубай онцоллоо.

Аймгийн хэмжээнд Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийн тоо 2015 онд 1, 2016 онд 6 гарсан бол 2017 оны эхний 3 сарын байдлаар 6 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Түүнчлэн сүүлийн үед аймгийн төвийн иргэд амралтын өдрүүдээр хөдөө гарч хууль бусаар загас, ан  агнах явдал ихсэж байгаа ба иргэдийн экологийн болон хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах ажилд олон нийтийг татан оролцуулах шаардлагатайг байгаль хамгаалагчид аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагад дуулгалаа.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед гарсан саналуудыг нэгтгэн дүн шинжилгээ хийж, цаашид ажил хэрэг болгохоо илэрхийллээ.

Өлгий сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дадлага сургууль.

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 23, Пүрэв гариг, 01:37

Image may contain: one or more people, people standing, people walking and outdoor

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны гамшгийн аюулын тухай зарлах мэдээллийн дохио дамжуулах журам батлах тухай 339, гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам батлах тухай 340 дүгээр тогтоол, Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 14 тоот албан бичгийн дагуу 2017 оны 03-р сарын 23-ний өдрийн 15:00 цагт сумын гамшгийн аюулын зарлан мэдээлэл дуугарч Өлгий сумын ЗДТГ-ын Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн аймгийн төв талбайд, харин Багийн Засаг дарга нар өөр өөрсдийнхөө хариуцдаг багт төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчид, оршин суугч нарыг аюулгүй талбайд шилжүүлэх, гамшигт нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, зөөвөрлөх зэрэг дадлага сургуулийг зохион байгууллан ажиллав.

Наурызын баярын арга хэмжээ

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 22, Лхагва гариг, 02:51

alt

Үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн ургах урин цагийн эхлэл болсон билэг дэмбэрэлт өдөр тохиодог, өнө эртний уламжлалт Наурызын баяр бол казах түмний өвөг дээдсээс нь уламжлагдаж ирсэн ариун нандин ёс, өөдрөг үзэл, хайр хүндэтгэлийг бэлгэддэг онцлогтой баяр юм.

Наурызын баярын нээлтийн үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, УИХ-ын гишүүн Г.Солтан, Х.Баделхан, Турк улсын Сафранболу хотын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.

Наурызын баярын нээлтийн үйл ажиллагааг аймгийн Засаг дарга А.Гылымхан нээж, Монгол улсын өнцөг булан бүрт суугаа нийт Казах иргэддээ болон нутгийн зон олондоо баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ жилийн «Наурызын баяр» өмнөх жилүүдээс онцлогтой болж, анх удаа 1000 (мянган) домборчин хүүхэд домбор тоглож, олон хүн бүргэдээр казах түмний үндэсний бүжиг «Каражорга»-г бүжиглэн үзэгч олноо баясгаж, үндэсний уламжлалт ёс заншилийг харуулсан баярын парад боллоо.

- See more at: http://www.bayan-olgii.gov.mn/pages/7285#sthash.Gtp2QDhn.dpuf

Хуудас 22-с 3

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?