Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

“Тогызкумалакын” баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 14, Мягмар гариг, 02:40

Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Тогызкумалахын Холбоо аймгийн ЗДТГ-тай хамтран казахын ард түмний уламжлалт тоглоом болох тогызкумалахын баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын нэрэмжит уг тэмцээнд Баян-Өлгий, Увс, Ховд болон ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсын Кош-Агач мужаас нийтдээ 162 тамирчин оролцож, 0-14, 14-18, 18-аас дээш насны ангиллаар 18 багц медалийн төлөө өрсөлдлөө. Хоёр өдөр үргэлжилсэн баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнд онооны дүнгээр Баян-Өлгий аймгийн баг тамирчид 1 дүгээр байр, Ховд аймгийн тамирчид 2 дугаар байр, Увс аймгийн тамирчид 3 дугаар байранд тус тус шалгарлаа.

   

Наурызын баярын арга хэмжээ

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 14, Мягмар гариг, 01:27

Хаврын баяр "Наурыз"-ыг угтаж Өлгий сумын ИТХ болон ЗДТГ-с тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлэв.

Image may contain: 3 people, people sitting Image may contain: 5 people, people sitting, table, indoor and food

   

“Жансая” өрхийн эмнэлэг машинтай боллоо

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 13, Даваа гариг, 02:36

Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн удирдлагууд Өлгий сумын “Жансая” өрхийн эрүүл мэндийн төвд HYUNDAI TUCSON маркийн суудлын авто машины түлхүүрийг гардуулж өглөө.

Аймгийн төв нь 4 өрхийн эрүүл мэндийн төвтэй бөгөөд “Жансая” өрхийн эрүүл мэндийн төв 4 эмч, 4 сувилагч, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, нийтдээ 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр 4, 5, 11 дүгээр багийн 9500 гаруй иргэнд эрүүл мэндийн болон нийгмийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлдэг юм.

Ажлын үзүүлэлтээрээ сүүлийн 4 жил дараалан 1 дүгээр байранд шалгарсан тус хамт олон 2014 онд Орон Нутгийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр стандартын шаардлага хангасан шинэ байртай болсон билээ. Ийнхүү унаатай болсноор эмнэлгийн үйлчилгээг ард иргэдэд улам ойртуулж, хүртээмжийг нь сайжруулах боломжтой боллоо
   

Оюутнууд нутагтаа өдөрлөг зохион байгууллаа

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 11, Бямба гариг, 05:06

alt

Баян-Өлгий /МОНЦАМЭ/ Баян-Өлгий аймгаас Монгол Улсын Их Сургуульд суралцаж байгаа оюутнууд ирж буй хаврын баяр–Наурыз баярыг угтан казах үндэстний өв уламжлал, зан заншил, соёлыг сурталчлах зорилгоор өдөрлөг зохион байгууллаа.

Уг арга хэмжээг МУИС-ийн дэргэдэх “Билим” клубаас санаачлан зохион байгуулсан бөгөөд өдөрлөгийн үеэр казахын ард түмний үндэсний онцлогийг харуулсан чимэглэл бүхий эсгий гэр барьж гар урлал, хатгамал, үндэсний хувцасны үзэсгэлэн дэлгэж, бүргэдээр ан хийх урлагийг сурталчлан ардын дуу хуурыг эгшиглүүллээ.

Мөн ирсэн зочдод “Бүргэд” бүжгийг сонирхуулж, дастархан буюу идээний дээж, “наурыз көже” амсуулан хүндэтгэл үзүүллээ.

   

Японд хөдөлмөрийг гэрээгээр ажиллуулна

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 10, Баасан гариг, 05:04

alt

Баян-Өлгий аймгийн иргэдийг Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахаар болсон талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Өнөөдөр аймгийн Засаг дарга А.Гылымхан уг асуудлаар «Эрхэм уянга» ХХК-ны төлөөллүүдийг хүлээн авч уулзаж, тодорхой тохиролцоонд хүрсэн байна. Тус компани нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай гэрээ байгуулсны дагуу иргэдийг хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, оёдол, барилга, мужаан, арматурчин зэрэг мэргэжлүүдээр зургаан сарын дадлагажих сургалтад хамруулж, Япон улсад ажиллуулахаар болж байгаа юм байна.

Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэдэд япон хэлний анхан шатны бэлтгэлд хамрагдаж Н5 үнэлгээ авсан байх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх, харилцааны соёлтой байх, тухайн ажлыг хийж чадах мэргэжлийн ур чадвар байх зэрэг шаардлагууд тавигдаж байгаа бөгөөд шаардлага хангасан иргэд Япон улсад 4-4,5 сая төгрөгийн сарын цалинтай ажиллах боломжтой болох юм. Мөн хөтөлбөрт хамрагдсан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу төлөхөөр болжээ.

Дашрамд дуулгахад Баян-Өлгий аймгийн хувьд ажилгүйдэл нь хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бөгөөд өнөөдрийн байдлаар 1167 иргэн идэвхтэй ажил хаягчаар бүртгүүлээд байна.

   

БАГИЙН АЖЛЫН АЛБАНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

PDFХэвлэхИ-мэйл

2017 - 3-р сарын 10, Баасан гариг, 03:13

Өлгий сум нь хотын төвийн 8 баг,төвөөс алслагдсан Хотгорын 1 баг, нийт 9 багтай. Хотын төвийн 13 багт 13 багийн ЗД, багийн нарин бичгиг, багийн ИНХ-ын дарга нар ажилладаг 2013 оноос багуудын дунд тархай бутархай байсан БЗД нарын байршилийг Өлгий сумын ЗДТГ-ын дэргэд үйлчилгээ үзүүлэх нөхөцөл сайжирж чирэгдэлгүй болсон.

  • 1-р багийн ЗД Б. Төлеубек утас: 99427300
  • 2-р багийн ЗД А. Отарбай утас: 95936575
  • 3-р багийн ЗД Х. Космос утас: 95416626
  • 4-р багийн ЗД С. Багдат утас:
  • 5-р багийн ЗД Х. Камаров утас: 99428734
  • 6-р багийн ЗД С. Сырлыбек утас
  • 7-р багийн ЗД Т. Сарымсах утас: 95410008
  • 8-р багийн ЗД М. Бахытбек утас:
  • 9-р багийн ЗД А. Жанат утас:
  • 10-р багийн ЗД Х. Даулет утас: 99423094
  • 11-р багийн ЗД Х. Маргулан утас:99663735
  • 12-р багийн ЗД Т. Ерболат утас:99427162
  • 13-р багийн ЗД Х. Рысбай утас:
   

Хуудас 22-с 5

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?