Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

Хурлын тов зарлах тухай

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 10, Пүрэв гариг, 02:09

 


БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН

ӨЛГИЙ СУМЫН

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ Â 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20,1,1 дахь заалтыг үндэслэн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:

1. Сумын ИТХ-ын наймдугаар хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Мягмар гаигийн өдрийн 10:00 цагт Өлгий сумын Дөл клубт хуралдуулахаар толвон зарласугай.

2. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хавсралт ёсоор батласугай.

3. Хуралданы бэлтгэл ажил хагахыг сумын ЗАсаг дарга /Ө.Хабай/ хуралын нарийн бичгийн дарга /Х.Досжан/ нарт даалгасугай.

 

ДАРГА             ОНГАР

   

Хүн ам орон сууцны завсрын 2015 оны тооллогын хүн ам, өрхийн мэдээллийн сангийн үзүүлэлтүүдийн алдааг засах талаар сургалт зохион байгууллаа.

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 08, Мягмар гариг, 08:25

aldaa zasahХүн ам орон сууцны 2015 оны завсрын тооллогын хүн ам, өрхийн мэдээллийн сангийн хүн ам, өрхийн үзүүлэлтүүдийн алдааг хэрхэн засаж заларуулах, Засгийн газрын 2013 оны 280 дугаараар тогтоолын хавсралтаар хийгдсэн төв суурин газрын хаягжилт, өрхийн байршлыг газар зүйн мэдээллийн санд хэрхэн тэмдэглэх, цэг хатгах  талаар аймгийн төвийн 12 Багийн засаг дарга, тооллогын гэрээт ажилтануудад сургалт зохион байгуулж, программд ажиллах гарын авлага заавар бэлтгэн өгч, дадлага хийлгүүлэн зааварчилж сургалт хийллээ.

   

Хүн ам орон сууцны завсрын тооллого, мал тооллогын сургалт зохион байгууллаа.

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 08, Мягмар гариг, 08:21

Хүн ам орон сууцны завсрын тооллогын явц мэдээллийн сангийн баяжилт, хүн ам, өрхийн  үзүүлэлтүүдийн уялдааны алдаануудыг хэрхэн засах, 183 хоногоос  дээш хугацаагаар хаягандаа  амьдардаггүй иргэдийг бүртгэлжүүлэх, хүн ам өрхийн мэдээллийн санд тэмдэглэх, 2015 оны жилийн эцсийн мал тооллого болон шинэчлэгдсэн программын тухай болон цаашид анхаарах асуудлын талаар сумын  төсөв төрийн сангийн мэргэжилтэн, тооллогын гэрээт ажилтануудад зориулсан сургалтыг stat22015 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр аймагт зохион байгууллаа.Хүн ам, орон сууцны завсарын тооллогын зорилго, ач холбогдол, иргэдийн тооллогод оролцох үүргийн талаар сурталчилгааны шторк, үгэн зар, анонс, самбар, зурагт хуудас зэргээр Наз, Дербес, ТВ-4 телевиз, МҮОТВ салбар телевиз, аймгийн “Заман” сонин, орон нутгийн радио зэрэг мэдээллийн хэрэгсэлээр сурталчилж байна. Жилийн эцсийн мал тооллогын маягт, мэдээллийн сан бүрдүүлэлт, мал бүхий иргэдийн эрх, үүрэг хариуцлага, тооллогын ач холбогдол, мөн чанар, өмнөх жилүүдэд гарч байсан алдаа дутагдлуудын талаар тодорхой чиглэл үүргийг  аймгийн комиссоос сумдын тооллогын комисст өглөө.

   

2016 оны мал толлого

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 08, Мягмар гариг, 01:43

mall tollogo 201162015 оны жилийн эцсийн мал тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого өнөөдөр орон даяар зэрэг эхэлж байна.

   

Шатахууны үнэ буурлаа

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 05, Бямба гариг, 08:14

Баян-Өлгий аймагт шатахууны үнэ хямдарч, төвийн бүсийн шатахууны үнэтэй ижил төвшинд хүрлээ.

benzinii uneА-92 бензиний үнэ урьд нь 1830 төгрөг байсан бол өнөөдрөөс 1660 төгрөгөөр худалдаалагдаж эхэллээ. Өчигдөр алслагдсан бүс нутгийн шатахууны үнийг төвийн бүсийн шатахууны үнэтэй ойролцоо төвшинд хүргэх арга хэмжээний нээлт болж, нээлтэд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга А.Бакей, аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан, Засаг дарга Х.Дармен нар оролцлоо.

   

Хүүхдүүд харгалзагчтай болно

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 12-р сарын 02, Лхагва гариг, 08:06

Цэцэрлэгт хамрагдаагүй, сургуулийн өмнөх насны бүх хүүхдийг харж хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэллээ.

huuhed harahТус аймагт сургуулийн өмнөх насны есөн мянга орчим хүүхэд бий. Тэдний гурван мянга орчим нь цэцэрлэгээс гадуур байна. Эдгээр хүүхдүүдийг асарч хамгаалах, хүмүүжүүлж сургуульд бэлтгэх боломж бий болж байна. Хүүхэд харгалзах хүсэл сонирхолтой эрүүл 18-60 насны хүмүүсийг бүртгэж эхэллээ. Тэднийг шинэ он гарангуут сургалтад хамруулж, улсаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Энэ үйлчилгээнд 2-5 насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй бол нас харгалзалгүй хамрагдах болно гэж тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн байгууллагын дарга Х.Пернегүл ярилаа.

Цэцэрлэгт хамрагдаагүй, сургуулийн өмнөх насны бүх хүүхдийг харж хамгаалах тухай хууль хэрэгжиж эхэллээ.

Тус аймагт сургуулийн өмнөх насны есөн мянга орчим хүүхэд бий. Тэдний гурван мянга орчим нь цэцэрлэгээс гадуур байна. Эдгээр хүүхдүүдийг асарч хамгаалах, хүмүүжүүлж сургуульд бэлтгэх боломж бий болж байна. Хүүхэд харгалзах хүсэл сонирхолтой эрүүл 18-60 насны хүмүүсийг бүртгэж эхэллээ. Тэднийг шинэ он гарангуут сургалтад хамруулж, улсаас санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Энэ үйлчилгээнд 2-5 насны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй бол нас харгалзалгүй хамрагдах болно гэж тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн байгууллагын дарга Х.Пернегүл ярилаа.

Ш.Айзаря

 
 
 
 
 
 
   

Хуудас 17-с 9

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?