Joomla Templates and Joomla Extensions by JoomlaVision.Com

Өлгий сум Өлгий сум

Өлгий сум Өлгий сум
Developed by JoomVision.com

Өлгий сумын хэмжээнд Онцгой байдлын комманд штабын сургалт энэ сарын 11 -ээс 13 өдрүүдэд болло.

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 13, Баасан гариг, 08:39

2015 оны аймгийн Засаг даргын захирамжын дагуу Сумын гамшигаас хамгаалах мэргэжлийн ангийн команд штабын сургалт 11-р сарын 11 нээс 13 –ний хүртэл 3 өдөр боллоо. Үүнд: Өлгий сумын ЗДТГ, ХТАлба, 8 ерөнхий боловсролын сургууль, 12 цэцэрлэгийн ажилтан албан хаагч нар оролцож, болзошгүй гамшигаас хамгаалах талаар сургалтанд амжилттай оролцож, тохиолдож болзошгүй 4 цагийн байдалтай ажиллаж гамшигаас хамгаалах талаар суралцаж гамшиг тохиолдсон үед хэрхэн ажиллах талаар мэдлэгтэй болсон.

   

Үнэ ханшны өсөлт, бууралт

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 09, Даваа гариг, 08:23

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын барааны зах дээр 50 кг уут гурилын үнэ мянган төгрөгөөр буурч 43000 төгрөгт, ямааны нэг кг ноолуурын үнэ мянган төгрөгөөр нэмэгдэж 34 мянган төгрөгт хүрлээ.

Өнөөдрийн байдлаар кг хонины мах 4500, үхрийн мах 4000 төгрөг байна. Литр сүүний үнэ 1500 төгрөг байгаа боловч нэмэгдэх цаг нь ирж байна. Гадаадад мал, мах гаргана гэж байсан боловч шүлхий өвчин илэрсэн нь саад болж магадгүй. Гэхдээ бэлчээрийн өвс хомсдолтой, өвлийн нөхцөл байдал хатуу болох шинжтэй болохоор малчид малных нь үнэ хямд ч гэсэн худалдаж борлуулах хандлагатай, өвс тэжээлийн үнэ нэмэгдэх төлөвтэй байна. Бензин шатахууны үнэ өндөр боловч тогтвортой. Орос, Казахстан улсууд болон хил залгаа районуудад нь руу очиж тээвэр хийдэг жолооч нар бензин хадгалдаг сав болон хэдэн канестраа хямдхан бензинээр дүүргэж ирээд ч ашигтай бизнес хийдэг болсон байна. Өлгий суманд гаднаас хямдхан өвс тэжээл, шингэн болон хөлдөөсөн сарлагийн сүү, тараг, аарц оруулж ирээд ашиг олох боломжтой байна.

   

Мал, махны наймаанд хяналт тогтоов

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 08, Ням гариг, 08:22

Баян-Өлгий аймгийн цагдаагийн газар мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах дөч хоногийн аян зохион байгуулж байна.

Учир нь өвлийн идэш ид бэлтгэж эхэлсэн энэ үеэр малын хулгай их гардаг бөгөөд одоо алдуул малын тухай зар түгэж эхэлсэн байна. Цагдаагийн газраас нийт иргэдэд хандсан сэрэмжлүүлэгтээ хяналт шалгалтын ажлаа эрчимжүүллээ. Иймээс худалдах, худалдан авах мал болон махны талаар баттай баримтгүй нөхцөлд тэдгээр мал, махны эзэд хохирол хүлээнэ. Тухайлбал тээвэрлэгдэж, худалдагдаж байгаа мал, мах заавал баг, сумын тодорхойлолт бүхий гарал үүслийн гэрчилгээтэй байхыг шаардана. Хувь хүнээс авсан бол тухайн малчин тамгаа дарсан тодорхойлолт бичих хэрэгтэй гэдгийг анхаарууллаа.

   

«Номын хорхойтон» клуб байгуулагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 11-р сарын 08, Ням гариг, 08:19

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын залуучуудын төвд «Номын хорхойтон» клуб байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Иргэд клубт ном хандивлаж байна. Уг клубын ажлыг идэвхжүүлэх хэсэг аймгийн ИТХТ-ийн дэргэд байгуулагдан, клубыг номын нөөцтэй болгохыг олон түмэнд уриаллаа.

Энэ уриалгад, Ном бол эрдэм боловсролын ундраа. Залуучуудад зориулсан үнэтэй хөрөнгө оруулалт юм. Клубыг номоор хангах, түүнийг баяжуулахад нийт хүмүүс, ялангуяа залуучууд идэвхтэй оролцох нь ард олны оюуны хөгжилд оруулж буй ихээхэн хувь нэмэр мөн гэж ойлговоос зохино гэсэн байна. Ингээд арван хэдэн жилийн өмнөө тус аймгийн номын худалдааны газрын агуулахад нөөцлөгдсөн их хэмжээний номыг зах дээр гарган боодол, хайрцагаар нь бөөндөж худалдаж байсан бол одоо хүмүүсийн хандивласан ганц нэг номыг ч олзуурхан хүлээн авч байгаа нь номын үнэ цэнийг харуулж байна гэв.

   

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад өөрийгөө хамгаалах мэдлэг чухал гэв

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 10-р сарын 21, Лхагва гариг, 13:20

hodolmorБаян-Өлгий аймгийн мэргэжлийн хяналтын газрын санаачлагаар хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой дугуй ширээний ярилцлага зохион байгууллаа.

Ярилцлагад холбогдох албан байгууллагууд болон үйлдвэр, аж ахуйн газруудын хариуцлагатнууд оролцож санал солилцлоо. Мэргэжлийн хяналтын байцаагчид болон нийгэм хамгааллын ажилтнууд асуудалд шүүмжлэлтэй хандлаа.

Барилгачид өөрсдөд нь олгогдсон хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэгслийг тэр бүр хэрэглэдэггүй, нийгэм даатгалын шимтгэлийн оронд хөдөлмөрийн хөлс ахиухан авахыг хүсдэг байна. Цахилгаан эрчим хүчний байгууллагын нэг хүн өнгөрсөн жил осолдож амь үрэгдэн, нэг хүн өөрийн буруу ажиллагааны улмаас гэмтэл авсан зөрчил гарсан байна.

Ноос угаах үйлдвэрт аюул осол нэн их гардаг тул энэ байгууллага ажилчин бүртэй ажилладаг, байнга сургалт хийж хичээл заадаг аргыг сонгосон байна. Уг үйлдвэр 400 гаруй ажилчинтай боловч ноосны үнэ ханш буурсанаар одоо 120 хүнтэй ажиллаж байгаа тухай «Аватекс-Кайнар» компанийн захирал С.Хидирпатша ярилаа.

   

Дэлхийн Статистикийн өдрийг тэмдэглэлээ

PDFХэвлэхИ-мэйл

2015 - 10-р сарын 21, Лхагва гариг, 13:15

Статистикийн хэлтсээс Дэлхийн Статистикийн өдрийг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос зохион байгуулсан онлайн видео хурал боллоо.

statЭнэхүү хуралд хэлтсийн ажилтан, тооллогын гэрээт ажилтнууд, Өлгий сумын багийн засаг дарга нар түүний туслахууд оролцлоо. Үндэсний Статистикийн Хорооны дарга С.Мэндсайханы салбарын ажилтан, албан хаагчидад дэвшүүлсэн мэндчилгээг хүлээн авч, ахмад статистикч, Монгол Улсын гавьяат эдийн засагч, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Эдийн засгийн динамикийн хурдны тархалт” сэдвээр хийсэн илтгэл, ҮСХорооны нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадамцэцэг “Дэлхийн статистикийн хөгжлийн чиг, хандлага, тогтвортой хөгжлийн зорилтууд”, Мэдээлэл боловсруулалт, технологийн газрын дарга Л.Мягмарсүрэн “Их мэдээлэл, мэдээллийн хувьсгал, нээлттэй мэдээлэл” сэдвээр хийсэн танилцуулгыг анхааралтай сонслоо.

Уулзалтын дараа хүн ам, орон сууцны завсрын тооллогын гэрээт ажилтан болон багийн засаг дарга нарын дунд “АХА” тэмцээн зохион байгуулж дүгнэллээ. Өлгий сумын 3-р багийн засаг дарга Х.Космос шалгарч, 10-р багийн Засаг дарга Даукен хоёрдугаар байр эзлэв. Үдээс хойш “Статистикийн мэдээллийн нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, хүн ам орон сууцны завсрын тооллогын үйл ажиллагаа болон хэлтэсээс хийж хэрэгжүүлсэн болон хийхээр төлөвлөж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч сурталчилгааны ажлыг хийллээ гэж тус аймгийн статистикийн хэлтэсээс мэдээллээ.

   

Хуудас 22-с 17

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?