Developed by JoomVision.com

Өлгий сум

ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ САНАЛ АВАХ ТУХАЙ

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 - 7-р сарын 03, Мягмар гариг, 07:56 Нийтэлсэн: sumadmin 2018 - 7-р сарын 03, Мягмар гариг, 07:44

ХЭЛЭЛЦҮҮЛЭГИЙН ТУХАЙ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тирлик, Ах дам захуудын ойр орчмын замд түгжрэл үүсч, хөдөлгөөний аюулгүй байдалд сөрөгөөр нөлөөлж ард иргэдийн тав тухтай зорчих эрх нь зөрчигдөж байгаа тул Ардчилсан намын 4-н замын уулзвараас тирлик захын урд уулзвар хүртэл, Тирлик захын урд уулзвараас Ахбоз ат дэлгүүр хүртэл, тирлик захын хойд уулзвараас Ах дам захын 3-н замын уулзвар хүртэл тус тус нэг чиглэлийн хөдөлгөөнтэй болгож зохион байгуулалтын арга хэмжээ авч засаг даргын захирамжаар зохицуулалт хийгдэх гэж байна.

Энэхүү засаг даргын захирамжинд Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд зааснаар эрх ашиг нь хөндөгдөх ард иргэдэд цахим хэлбэрээр хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа тул та бүхэн саналаа өгнө үү?

ӨЛГИЙ СУМЫН ЗДТГ

 

14 АЙМАГТ 6714 ТОНН ӨВСИЙГ ҮНЭГҮЙ, 5200 ТОНН ТЭЖЭЭЛИЙГ 50 ХУВЬ ХЯМДРУУЛАН ОЛГОХООР БОЛЛОО.

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 - 1-р сарын 24, Лхагва гариг, 07:24 Нийтэлсэн: sumadmin 2018 - 1-р сарын 23, Мягмар гариг, 07:22

alt

Одоогийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтоож зарим аймагт өвөлжит хүндрэх төлөвтэй байгаа учир гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, мал тэвээргээ алдахаас өмнө малчдад өвс, тэжээл хүргэхээр Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас шийдвэрлэв.

Үүний дагуу улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс зэрэг 14 аймагт хуваарилан олгохоор болсон байна.

   

Өлгий сумын ЗДТГазар Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Баян-Өлгий аймаг дахь салбартай хамтран Өлгий сумын нутаг дэвсгэрт оршин суудаг нэн ядуу өрхүүдийг "Өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр"-т хамруулах ажил зохион байгуулж байна

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 - 1-р сарын 24, Лхагва гариг, 07:17 Нийтэлсэн: sumadmin 2018 - 1-р сарын 23, Мягмар гариг, 00:00

Image may contain: 7 people, people smiling, people sitting and indoor

Өлгий сумын ЗДТГазар Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Баян-Өлгий аймаг дахь салбартай хамтран Өлгий сумын нутаг дэвсгэрт оршин суудаг нэн ядуу өрхүүдийг "Өрхийн амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр"-т хамруулах талаар хэлэлцэн багийн айл өрхүүдээс сонгон шалгаруулалт хийж уг хөтөлбөрт хамрагдах айл өрхийг сонгох талаар хамтарсан хэлэлцүүлэг зохион байгуулав. Уг хэлэлцүүлэгт Өлгий сумын Засаг даргын орлогч, ЗДТГ-ын дарга, ажлын хэсэгт орсон гишүүд, багийн Засаг дарга нар болон Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын мэргэжилтэнүүд оролцов.

   

МЭНДЧИЛГЭЭ

Хүндэт иргэдээ! Өлгий хотыг хөгжүүлэх, орчин үеийн шаардлага хангасан эрүүл, аюулгүй, цэвэр хот болгохын төлөө иргэн бүрийн оролцоог хангах, тэдгээрийн санал, хүсэлтэд тулгуурласан бодлогыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулан ажиллаж байна.

 Бидний энэхүү зорилт, зорилгыг биелүүлэхэд иргэд та бүхний санал бодол, шүүмжлэл илүү чухал байгаа юм. Төрийн албаны ил тод байдалыг хангах, эрх зүйн орчныг хууль журмын дагуу бүрдүүлэх, мэдээллээр хангах зэрэг төрийн үйлчилгээний чухал бодлогуудыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгоход та бид хамтран ажиллах ёстой гэж үздэг.

Төсөв, санхүү бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт зэрэгт бид үргэлж иргэд та бүхний саналыг авч, хэрэгжүүлэх болно. Эцэст нь хот шиг хот болох иргэд, оршин суугчдын амьжиргаа дээшилж амьдрах нөхцөл аюулгүй болж сайжирснаар иргэн та хожно гэдгийг анхаарна уу.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

ЗАСАГ ДАРГА                                       Х.Бахытхумар

   

2017-03-20 98 Монгол цэргийн баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 3-р сарын 20, Даваа гариг, 01:36

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жил, Монгол цэргийн баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 18-ны өдөр аймгийн спорт цогцолборт зохион байгуулагдлаа. Барилдаанд аймаг, цэргийн цолтой 32 бөх зодоглож, Алтай сумын харьяат аймгийн арслан М.Еркебулан түрүүлж, Цэнгэл сумын харьяат бөх аймгийн заан М.Аманбек үзүүрлэсэн бол Алтанцөгц сумын харьяат бөх аймгийн начин Т.Мөнгөнхүү, Баяннуур сумын харьяат бөх аймгийн начин Ө.Жанболат нар шөвгөрлөө.

   

Хуудас 23-с 1

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?