Developed by JoomVision.com

Өлгий сум

Багшаар ажиллах эрхийн шалгалтын бүртгэл эхэллээ

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 2-р сарын 17, Баасан гариг, 04:51

Бүртгэл 2017 оны 02 дугаар сарын 14-нээс эхлэн 2017 оны 03 дугаар сарын 01-ний хүртэл явагдана.

Бүртгүүлэх линк:   http://shalgalt.itpd.mn/register

Дараах иргэд эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтад бүртгүүлнэ.Үүнд:
  • Багш мэргэжлийн бакалавраар их, дээд сургуулийг шинээр төгсөгч 
  • Багш мэргэжлийн бакалавр эзэмшүүлэх хөрвөх сургалтад хамрагдсан 
  • Багшлах эрх нь цуцлагдсан иргэд
Шалгалтад бүртгүүлэх материал:
 
1. Багш мэргэжлийн бакалаврын  дипломын сканердсан файл 
жич: Хэрэв багш бус мэргэжлээр төгссөн бол багшийн мэргэжлийн бакалаврын зэрэг эзэмшүүлэх хөрвөх сургалтын дипломоо хамт хавсаргана.
 

2. Шалгалтын хураамж 35000 /гучин таван мянга / төгрөг төлсөн банкны хуулга сканердсан файл 

  • Шалгалтын хураамжийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн төрийн сангийн 100900015010 тоот дансанд шилжүүлнэ. 
  • Хүлээн авагч дансны нэр: Багшийн мэргэжил дээшлүүлэх институт
  • Гүйлгээний утга: Овог, нэр, РД 
3. Чээж зураг файлаар

 

Анхаарах зүйлс 
  • Онлайнаар бүртгүүлсний дараа таны бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг руу онлайн жишиг даалгавар илгээх тул та цахим шуудангийн хаягаа үнэн зөв бөглөнө үү. Цахим шуудан /и-мэйл/-гийн хаягаа буруу оруулснаас үүдэж шалгалтын бэлтгэл хийх жишиг даалгавар илгээгдээгүй тухай асуудлыг шалгалтын комисс хүлээхгүй болно. 
  • Бүртгэлийн систем рүү оруулж буй файлын хэмжээ 5MB-аас хэтрэхгүй байлгахад анхаарна уу. Учир нь таны интернет удаан бол зурган мэдээлэл илгээгдэхгүй байх хүндрэл учирдаг.
  • Магистрын диплом оруулахгүй болохыг мэдэгдье. Тиймээс заавал багш мэргэжлийн бакалаврын дипломоо оруулаарай.
  • Дипломын нүүр хуудас гэсэн хэсэгт дипломын хавтасны зураг оруулахгүй байхыг хүсье.
  • Онлайнаар бүртгүүлсний дараа өөрийн бүртгүүлсэн цахим шуудангийн хаяг болон нууц үгээрээ нэвтэрч орж мэдээллээ шалгаарай.
 

Аймгийн аварга шалгаруулах 100 буудалтын тэмцээн боллоо

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 - 2-р сарын 16, Пүрэв гариг, 06:35 Нийтэлсэн: sumadmin 2017 - 2-р сарын 06, Даваа гариг, 06:33

alt

Баян-Өлгий аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн Өлгий суманд боллоо.

Тэмцээнд нийт сумдаас 34 тамирчин оролцож, эрэгтэй тамирчдаас Өлгий сумын Ж.Жантайлах, Ш.Болатбек, К.Мырзабек, эмэгтэй тамирчдаас Цэнгэл сумын С.Айбарша, С.Нуржайна, Өлгий сумын К.Галия нар эхний гурван байрыг эзлэв.

Тэмцээнийг Өлгий сумын нэгдүгээр бүрэн дунд сургууль ивээн тэтгэсэн байна.

   

Новосибирскэд суралцах оюутны элсэлт гуравдугаар сард болно

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 2-р сарын 06, Даваа гариг, 06:31

ОХУ-ын Новосибирскийн хөдөө аж ахуйн их сургууль энэ нутгаас шинээр оюутан элсүүлэхээр болов.

Тус сургуулийн захирал Андрей Викторович Герман Улсын Берлиний их сургууль дахь түнштэйгээ хамт тус аймагт ирж аймгийн Засаг дарга болон бусад албаны хүмүүстэй уулзаж энэ аймгийн оюутнуудыг хөнгөлөлттэй байдлаар суралцуулахаа амлав.

Тэд шинэ элсэлтийг ирэх гуравдугаар сард хийхээр болов. Тус аймгийн «Дарын» хувийн сургууль дахь орос хэл сургалтын төв элсэхийг хүсэгчдэд тусламж үзүүлэхээ мэдэгдэв. Новосибирскийн хөдөө аж ахуйн их сургуульд одоо тус аймгийн 50 оюутан суралцаж байгаа юм байна.

   

Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт боллоо

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 2-р сарын 05, Ням гариг, 06:29

Баян-Өлгий аймгийн сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт шувтарлаа.

Энэ сургалтанд ИТХ-ын төлөөлөгчдөөс гадна хурлын дарга, нарийн бичгийн дарга, засаг дарга нартайгаа нийт 300 гаруй хүн оролцож, жаран цагийн хичээлээр нутгийн удирдлагын талаар тодорхой мэдлэгтэй болж, сертификат гардан авлаа. Сургалтын зардлыг Швейцарийн хөгжлийн сан даасны дээр уг сангийн төлөөлөгч Мягмаргарав сургалтын явцад хяналт 50 сайн үнэлгээ өгсөнд хурлын байгууллагаас талархал дэвшүүллээ.

Мөн энэ өдрүүдэд аймгийн ИТХ-аас санаачлан зохион байгуулсан «Мөрөөдлийн он жилүүд» үдэшлэг анх удаа зохиогдон олон хүн оролцсон байна.

   

«Эв нэгдлийг эрхэмлэе» цуглаан боллоо

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 2-р сарын 04, Бямба гариг, 06:22

alt

Баян-Өлгий аймгийн настан буурлууд үдээс хойш аймгийн ХД театрын зааланд цугларчээ. 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд иргэний үнэмлэхтэйгээ ирж чуулна гэж зарласан ч энэ нь зүгээр нэг чуулах, уулзах цуглаан биш хэрэг дээрээ бүтэц, зохион байгуулалтын асуудал авч хэлэлцэх хуралдаан болох хандлагатай байна.

Учир нь тус аймагт ахмадын хороо гэсэн нэг л байгууллага хэдэн арван жил үйл ажиллагаа явуулж, засгаас тэднийг харж халамжлахаар тохилог байртай болгож өгсөн. Гэтэлтүүнтэй өрсөлдөх «зүтгэлтнүүдийн холбоо» байгуулагдан ахмадын хороотой сөргөлдөж эхэлсэн. Харин 2012 оноос Монголын чөлөөт ахмадуудын холбооны дарга тус аймагт салбараа байгуулан түүний даргыг дээрээс шууд томилж, санхүүжилтийг түүний мэдэлд шилжүүлсэнээр ахмадын гурван байгууллага хоорондоо «үзэж тарж» байв. Одоо эдгээр гурван байгууллагыг нэгдмэл нэг л удирдлагатай болгох алхам хийж  даргаар нь Х.Бейбитханыг сонголоо. «Шаварт орсон шарын эзэн хүчтэй», хэнийг нь санхүүжүүлэхээ одоогийн удирдлага шийднэ биз гэж хүмүүс үзэж байна.

   

Хуудас 20-с 3

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?