Developed by JoomVision.com

Өлгий сум

Өлгий сумын Гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн дадлага сургууль.

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 - 6-р сарын 12, Даваа гариг, 01:45 Нийтэлсэн: sumadmin 2017 - 3-р сарын 23, Пүрэв гариг, 01:37

Image may contain: one or more people, people standing, people walking and outdoor

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны гамшгийн аюулын тухай зарлах мэдээллийн дохио дамжуулах журам батлах тухай 339, гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам батлах тухай 340 дүгээр тогтоол, Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 14 тоот албан бичгийн дагуу 2017 оны 03-р сарын 23-ний өдрийн 15:00 цагт сумын гамшгийн аюулын зарлан мэдээлэл дуугарч Өлгий сумын ЗДТГ-ын Мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн аймгийн төв талбайд, харин Багийн Засаг дарга нар өөр өөрсдийнхөө хариуцдаг багт төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажилчид, оршин суугч нарыг аюулгүй талбайд шилжүүлэх, гамшигт нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, зөөвөрлөх зэрэг дадлага сургуулийг зохион байгууллан ажиллав.

 

2017-03-20 98 Монгол цэргийн баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан боллоо

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 3-р сарын 20, Даваа гариг, 01:36

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 96 жил, Монгол цэргийн баярын өдөрт зориулсан үндэсний бөхийн барилдаан энэ сарын 18-ны өдөр аймгийн спорт цогцолборт зохион байгуулагдлаа. Барилдаанд аймаг, цэргийн цолтой 32 бөх зодоглож, Алтай сумын харьяат аймгийн арслан М.Еркебулан түрүүлж, Цэнгэл сумын харьяат бөх аймгийн заан М.Аманбек үзүүрлэсэн бол Алтанцөгц сумын харьяат бөх аймгийн начин Т.Мөнгөнхүү, Баяннуур сумын харьяат бөх аймгийн начин Ө.Жанболат нар шөвгөрлөө.

   

Иргэдийн хуулийн мэдлэг хангалтгүйгээс гэмт хэрэгт холбогдох явдал ихэсч байна

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 3-р сарын 26, Ням гариг, 01:30

Зураг

Ард иргэдийн экологийн боловсрол, хуулийн мэдлэг хангалтгүйн улмаас гэмт хэрэгт ихээр холбогдож байгааг аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас зохион байгуулсан сумдын удирдлага, байгаль орчин, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөнд оролцогчид хэлж байна.

Жишээлбэл, он гарснаас хойш Цэнгэл сумын 5 иргэнд Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдсэн бөгөөд тэдний 2 нь баривчлагдаж, 1 иргэнд захиргааны арга хэмжээ авагдсан байна. Иргэдэд хууль тогтоомж сурталчлах ажлыг байгаль хамгаалагчид хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг Цэнгэл сумын байгаль орчны улсын байцаагч С.Тилеубай онцоллоо.

Аймгийн хэмжээнд Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийн тоо 2015 онд 1, 2016 онд 6 гарсан бол 2017 оны эхний 3 сарын байдлаар 6 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Түүнчлэн сүүлийн үед аймгийн төвийн иргэд амралтын өдрүүдээр хөдөө гарч хууль бусаар загас, ан  агнах явдал ихсэж байгаа ба иргэдийн экологийн болон хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах ажилд олон нийтийг татан оролцуулах шаардлагатайг байгаль хамгаалагчид аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагад дуулгалаа.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед гарсан саналуудыг нэгтгэн дүн шинжилгээ хийж, цаашид ажил хэрэг болгохоо илэрхийллээ.

   

Өрхийн амьжиргаа тогтоох судалгааны талаар мэдээлэл өглөө

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 3-р сарын 20, Даваа гариг, 01:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа эхлэх гэж байгаатай холбогдуулан ард иргэдийг уг судалгаанд идэвхтэй оролцож, өрхийн орлогоо үнэн зөвөөр өгөхийг уриалж  аймгийн хөдөлмөр, халамж  үйлчилгээний газраас мэдээлэл өглөө.

Улсын хэмжээнд өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа 03-р сарын 27-оос эхлэн 10 хоног үргэлжлэх юм байна. Энэ удаагийн судалгаа шинэчлэгдсэн журмаар явагдана.  Тухайн өрхийн орлогыг нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг тогтмол хугацаанд нь төлж байсан эсэх мөн өрхийн дундаж орлогоор тогтоох болсон талаар холбогдох мэргэжилтэн мэдээллээ.

2013 оны өрхийн амьжиргаа тогтоох судалгаа ганц Баян-Өлгий аймагт ч биш улсын хэмжээнд хангалтгүй явагдсан гэсэн дүгнэлт гарсан билээ.  Энэ судалгаа хангалтгүй явагдсан гол шалтгаан нь судалгаанд гэрээгээр ажиллаж байсан ажилчид өрх бүрт нэг бүрчлэн орж судалгаа аваагүйгээс болсон гэж холбогдох мэргэжилтнүүд тайлбарлаж байна. 2017 оны өрхийн амьжиргаа тогтоох судалгаанд ажиллах ажиллагчдыг сонгон шалгаруулалтанд  оруулах юм. Одоогийн байдлаар  300-аад хүн бүртгүүлсэн байна.

   

Иргэдийн хуулийн мэдлэг хангалтгүйгээс гэмт хэрэгт холбогдох явдал ихэсч байна

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 3-р сарын 16, Пүрэв гариг, 03:01

Зураг

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Ард иргэдийн экологийн боловсрол, хуулийн мэдлэг хангалтгүйн улмаас гэмт хэрэгт ихээр холбогдож байгааг аймгийн Мэргэжлийн Хяналтын Газраас зохион байгуулсан сумдын удирдлага, байгаль орчин, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт, зөвлөгөөнд оролцогчид хэлж байна.

Жишээлбэл, он гарснаас хойш Цэнгэл сумын 5 иргэнд Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдсэн бөгөөд тэдний 2 нь баривчлагдаж, 1 иргэнд захиргааны арга хэмжээ авагдсан байна. Иргэдэд хууль тогтоомж сурталчлах ажлыг байгаль хамгаалагчид хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулж байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг Цэнгэл сумын байгаль орчны улсын байцаагч С.Тилеубай онцоллоо.

Аймгийн хэмжээнд Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийн тоо 2015 онд 1, 2016 онд 6 гарсан бол 2017 оны эхний 3 сарын байдлаар 6 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Түүнчлэн сүүлийн үед аймгийн төвийн иргэд амралтын өдрүүдээр хөдөө гарч хууль бусаар загас, ан  агнах явдал ихсэж байгаа ба иргэдийн экологийн болон хуулийн мэдлэгийг дээшлүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах ажилд олон нийтийг татан оролцуулах шаардлагатайг байгаль хамгаалагчид аймгийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагад дуулгалаа.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Мухамед гарсан саналуудыг нэгтгэн дүн шинжилгээ хийж, цаашид ажил хэрэг болгохоо илэрхийллээ.

   

Хуудас 26-с 4

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?