Developed by JoomVision.com

Өлгий сум

ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛБАНААС ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛ,ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 - 1-р сарын 11, Лхагва гариг, 03:20 Нийтэлсэн: sumadmin 2017 - 1-р сарын 10, Мягмар гариг, 03:16

alt

Өнөөдөр Аймгийн ИТХ, ЗДТГ-ын ивээл дор "Гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль хяналтын байгууллагын уялдаа холбоо, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам-17" сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Тус илтгэл, хэлэлцүүлэгт хууль хяналтын байгууллагын удирдлагууд болон мэргэжилтнүүд оролцлоо. Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч А.Серикболат үг хэллээ. Илтгэл, хэлэлцүүлгийн явцад нийт 17 илтгэл тавигдах бөгөөд аймгийн ИТХ-ын ГХУСАЗЗ-ийн ажилтан Х.Маргулан шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Өлгий сумын Засаг даргын тамгын газраас ХҮ-гээ хариуцсан мэргэжилтэн Ж.Мурат Нийгмийн бодлого хаиуцсан мэргэжилтэн М.Онгар нар оролцов

 

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗРААС ОНЛАЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 - 1-р сарын 11, Лхагва гариг, 03:21 Нийтэлсэн: sumadmin 2017 - 1-р сарын 06, Баасан гариг, 03:00

alt
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс аймгуудын эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан онлайн сургалтыг өнөөдөр Баян-Өлгий аймгийн эрх бүхий албан тушаалтнуудад аймгийн Иргэний танхимд онлайн сургалт зохион байгуулав.
Тус сургалтаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг /ХАСУМ/, хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг мэдүүлэх тухай эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал, хяналт шалгалтын үйл ажиллагаа болон мэдүүлгийн цахим системийн өөрчлөлт, шинэчлэлт, авлигын шалтгаан нөхцөл, авлига ашиг сонирхлын зөрчлийн талаарх өргөдөл, гомдлын хяналт шалгалтын үйл ажиллагааны талаарх сургалтуудыг бүтэн өдрийн турш зохион байгуулав.
   

«ДАРЫН» ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН ЗААЛ АШИГЛАЛТАНД ОРЛОО

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 - 1-р сарын 11, Лхагва гариг, 03:21 Нийтэлсэн: sumadmin 2017 - 1-р сарын 04, Лхагва гариг, 02:50

alt
«Дарын» цогцолбор сургуулийн биеийн тамирын заалны нээлтийн ёслол өнөөдөр боллоо. Тус эрдмийн өргөөний биеийн тамирын заалыг барихад 120 сая төгрөг зарцуулагдсан байна. Одоогийн байдлаар «Дарын» цогцолбор сургуульд 630 сурагч сурч байгаа бол тус сургуулийн харьяа хүүхдийн цэцэрлэг ажилладаг юм.
   

СУМДЫН ИТХ-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР ДЭД ЦАХИМ ХУУДАСНЫ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 - 1-р сарын 11, Лхагва гариг, 03:22 Нийтэлсэн: sumadmin 2017 - 1-р сарын 06, Баасан гариг, 02:35

alt

2017 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр УИХ-ын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс хэрэгжүүлж буй “Иргэдийн төлөөлөгчдийн хурлуудын нэгдсэн портал болох KHURAL.MN дэд цахим хуудсыг хөтлөх сургалт сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарт зохион байгуулагдлаа.
Уг сургалтыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны мастер админ М.Баршагүл, админ Х.Маргулан нар удирдаж явууллаа. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Серикболат сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын хариуцлагыг дээшлүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх талаар мэдээлэл хүргүүллээ. Сургалтын дараа аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч А.Серикболат сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нартай хамтран ажиллах "САНАМЖ БИЧИГ"-т гарын үсэг зурлаа.

   

Аялал жуулчлалын шилдэг эвентээр «Бүргэдийн баяр» тодорчээ

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 - 1-р сарын 11, Лхагва гариг, 03:23 Нийтэлсэн: sumadmin 2017 - 1-р сарын 05, Пүрэв гариг, 02:29

alt

Монголын Аялал Жуулчлалын Холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран аялал жуулчлалын салбарын шилдгүүдийг тодруулахад шилдэг эвент/фестиваль (Best Event/Festival) номинацаар «БҮРГЭДИЙН БАЯР» тодорчээ.

Тус аймаг дэлхийд хамгийн олон буюу 400 орчим бүргэдчинтэй. Бүргэдчдийн наадмыг 2000 оноос эхлэн 16 удаа зохион байгуулсан, өнгөрсөн намар болсон бүргэдчдийн наадамд 800 орчим жуулчин ирж оролцсоны дээр гадны хэд хэдэн улс оронд анчид уригдан очиж бүргэдийнхээ авъяас чадварыг сонирхуулсан юм.

Мөн Монгол улсын нэрийг дэлхийд таниулсан бүргэдчин охин Н.Айшолпаныг «ОНЫ ОНЦЛОХ ХҮН»-ээр шалгарууллаа. Шалгуур үзүүлэлтэд тухайн орон нутгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмэр, байгаль орчин, соёлын өвийг хамгаалахад чиглэгдсэн ажил, салбартаа хэрэгжүүлсэн шилдэг, шинэлэг туршлага зэргийг оруулснаас гадна дэлхийн аялагчдын хамгийн том цахим сүлжээ “Trip Advisor”, “Lonely Planet Forum” дахь сэтгэгдлүүдийг харгалзсан байна.

Монгол Улсын Аялал жуулчлалын Яам, Аялал жуулчлалын холбооноос зарласан энэ уралдааны болзолыг ханган оны шилдэгээр тодорсоны шагналыг оны өмнөхөн тус аймгийн Засаг дарга А.Гылымхан, Монголын бүргэдчдийн холбооны дэд тэргүүн Х.Едилхан, бүргэдчин охин Н.Айшолпан нар нийслэл Улаанбаатар хотод очиж гардан авсан юм. Харин уг шагналыг аймгийн засаг дарга аймгийн сүлд модны наадмаар Монголын бүргэдчдийн холбооны хүндэт тэргүүн С.Медеуханд гардуулж баяр хүргэлээ.

Тус арга хэмжээ 2 дахь жилдээ 2016 оны 12 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагджээ.

   

Хуудас 20-с 6

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?