Developed by JoomVision.com

Өлгий сум

Өлгийн цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 - 1-р сарын 11, Лхагва гариг, 07:52 Нийтэлсэн: sumadmin 2017 - 1-р сарын 04, Лхагва гариг, 02:22

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод цэвэрлэх байгууламж шинээр барихаар төлөвлөж байна.

Хуучин байгууламж нь элэгдэж эвдэрснээр хотын бохир ус орчин тойрноо болон Ховд голыг бохирдуулсаар байгаа юм.

-Шинэ байгууламжийг барьж босгох зураг төсөл гарсан. Барилгынх нь ажлыг энэ онд улсын төсөв болон олон улсын зээл, тусламжаар барихаар төлөвлөж байна. Мөн хотын төв замыг шинэчлэх ажил хийгдэх зорилт тавьж байна гэж аймгийн Засаг дарга А.Гылымхан ярилаа.

Харин Өлгий хотыг тойруулан үерийн аюулаас хамгаалах далан босгох, Ховд гол дээр шинэ гүүр тавих гэж байгааг олон түмэн тийм ч сайн дэмжихгүй байгаа бололтой. Учир нь үер бол тэнгэрийн үүлнээс буудаг санамсаргүй тохиролдол, Ховд голын түвшин далан жилийн өмнөх түвшинээсээ нэг метр орчим буусныг мэргэжилтнүүд баталж байгаа. Иймд өнөөгийн эдийн засгийн хүнд үед «цагаан хэрэм» барих нь амар ажил биш. Мөн Ховд гол боломжийн бетон гүүртэй бөгөөд өнгөрсөн дөрвөн жилд түүнийг нэмж өргөтгөсөн. Иймд эдгээрт зарцуулах хүч хөрөнгийг байр нь дутагдаж байгаа сургууль, цэцэрлэгүүдэд зориулах нь зүйтэй гэсэн саналууд иргэдээс ирж байгаа ажээ.

 

Вакцинжуулсан малын махыг бүрэн шинжилж чадахгүй байна

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 - 1-р сарын 11, Лхагва гариг, 07:53 Нийтэлсэн: sumadmin 2016 - 12-р сарын 28, Лхагва гариг, 02:19

alt

Баян-Өлгий аймагт малын мах бэлтгэн гадаад, дотоодод гаргах ажил үргэлжилсээр байна.

Мал нядлаж мах бэлтгэдэг есөн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн хажуугаар зарим иргэд хөдөө гадаа мах бэлтгэдэг боллоо. Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Нургулан, А.Тохтау, Б.Ербала нар энэ асуудлын талаар өгсөн мэдээлэлдээ.

-Тус аймаг болон хөрш зэргэлдээ аймгуудад малын халдварт өвчин гарсаны улмаас өнгөрсөн гурван жилийн хугацаанд гадаадад мах экспортлох ажил завсарласан нь малчдын ахуй амьдралд ихээхэн сөрөг нөлөө үзүүллээ. Өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал сүргийг эрүүлжүүлэх талаар олон талын арга хэмжээ авч, мах боловсруулдаг үйлдвэр, мал нядладаг газруудад хяналт шалгалт хийсээр байна. Вакцинжуулах ажил олон дахин хийлээ. Эдгээр янз бүрийн вакцин хийсэн малын мах эрүүл үү гэдгийг шинжлэн тогтоох шаардлагатай ч манайд найдвартай шинжилгээ судалгаа хийхээр тоног төхөөрөмж бүрэн биш, санхүүжилт хомсодсоны улмаас шинжилгээнд хэрэглэх зарим бодис ч хүрэлцэхгүй байна гэж ярилаа.

   

Засаг дарга

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 - 1-р сарын 15, Ням гариг, 06:33 Нийтэлсэн: sumadmin 2016 - 11-р сарын 10, Пүрэв гариг, 07:06

Засаг дарга

Өлгий сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилго:

Монгол төрийн залгамж чанарыг эрхэмлэн, Шинэчлэлийн Засгийн Газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллгааны хөтөлбөрт тусгагдсан

Ажил орлоготой Монгол хүн

Эрүүл чийрэг Монгол хүн

Эрдэм боловсролтой Монгол хүн

Аюулгүй орчинтой Монгол хүн

Эрх чөлөөтэй Монгол хүн төлөвшүүлэх 5 үндсэн зорилт болон Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг Өлгий суманд хэрэгжүүлэх зорилгоор сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг дэвшүүлэн хэрэгжүүлж ажиллах болно. 

Өлгий сумын Засаг даргын 2013 – 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг толилуулж байна.

ТАТАЖ АВАХ 

   

МЭНДЧИЛГЭЭ

Хүндэт иргэдээ! Өлгий хотыг хөгжүүлэх, орчин үеийн шаардлага хангасан эрүүл, аюулгүй, цэвэр хот болгохын төлөө иргэн бүрийн оролцоог хангах, тэдгээрийн санал, хүсэлтэд тулгуурласан бодлогыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулан ажиллаж байна.

 Бидний энэхүү зорилт, зорилгыг биелүүлэхэд иргэд та бүхний санал бодол, шүүмжлэл илүү чухал байгаа юм. Төрийн албаны ил тод байдалыг хангах, эрх зүйн орчныг хууль журмын дагуу бүрдүүлэх, мэдээллээр хангах зэрэг төрийн үйлчилгээний чухал бодлогуудыг үйл ажиллагаандаа мөрдлөгө болгоход та бид хамтран ажиллах ёстой гэж үздэг.

Төсөв, санхүү бүрдүүлэх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт зэрэгт бид үргэлж иргэд та бүхний саналыг авч, хэрэгжүүлэх болно. Эцэст нь хот шиг хот болох иргэд, оршин суугчдын амьжиргаа дээшилж амьдрах нөхцөл аюулгүй болж сайжирснаар иргэн та хожно гэдгийг анхаарна уу.

Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

ЗАСАГ ДАРГА                                       Х.Бахытхумар

   

Улаан бурхан өвчнөөр өдөрт 10-15 хүүхэд бүртгэгдэж байна

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 - 2-р сарын 22, Даваа гариг, 03:44 Нийтэлсэн: sumadmin 2015 - 12-р сарын 25, Баасан гариг, 03:43

Баян-Өлгий аймагт улаан бурхан өвчний гаралт нэмэгдэж байгаагаас аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт ор хүрэлцэхгүй байна.

Тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч А.Мажетхан, халдвартын тасгийн эмч А.Рая нар мэдээлэхдээ, Улаан бурхан өвчин тавдугаар сараас тархаж эхэлсэн. Улаанбаатараас нутагтаа ирсэн оюутнуудаас халдварласан гэсэн таамаг бий. Агаараар буюу амьсгалын замаар тархдаг, хүйтний эрч чангарах тусам идэвхждэг энэ өвчний халдвар авсан хүүхдүүд өдөр тутам арав, арван таваар манайд ирдэг боллоо. Халдварт өвчнийг эмчлэх тасагт 14 ор байдаг. Бусад тасгаас зай гаргаж, өнөөдөртөө хорин хоёр хүүхдийг хэвтүүлэн эмчилж байгаа бөгөөд ихэнхийг нь гэрээр нь эмчлэх арга хэмжээ авч байна. Хот, хөдөөний эмч нартай хэлэлцэн тохиролцож, өвчтөнүүдийг тухайн оршин суудаг газар дээр нь тусгаарлан эмчлүүлж байна. Урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдаагүй, голцуу хөдөөнөөс ирээд аймгийн төвд суралцдаг хүүхдүүд энэ өвчнөөр өвдөж байна гэж ярилаа.

Мөн уг өвчнөөс сэргийлэх, өвдсөн тохиолдолд эмчлэн сувилах талаар зөвлөгөө өгч байнга өгч байгаа ажээ.

   

Хуудас 20-с 7

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?