Developed by JoomVision.com

Өлгий сум

Татварын орлогын дутууг яаралтай гүйцээхийг даалгалаа

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 - 2-р сарын 22, Даваа гариг, 03:42 Нийтэлсэн: sumadmin 2015 - 12-р сарын 24, Пүрэв гариг, 03:41

Сум, байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс ойрын долоо хоногийн дотор татварын төлөвлөгөөний дутууг гүйцээхийг Баян-Өлгий аймгийн татварын хэлтэс шаардлаа.

Тус хэлтсийн дарга Д.Нурлан энэ тухай өгсөн тайлбартаа, Бид энэ онд төвлөрсөн болон орон нутгийн төсөвт 8,2 тэрбум төгрөг хуримтлуулах төлөвлөгөөтэй. Голцуу хувь хүмүүсийн зүгээс төлөх үүрэгтэй үл хөдлөх хөрөнгийн, түүнийг бусдад худалдсаны, газар ашиглаж, эзэмшсэний болон бууны, авто машины татвар хураамжийг шинэ он эхлэхээс өмнө барагдуулах хэрэгтэй байна. Ер нь татварын төлөвлөгөөг бүрэн биелүүлэх боломж бүрдэж байна. Дашрамд нь хэлэхэд нэмүү өртгийн талаарх шинэ журам худалдан авагчдад ашигтай тул энэ талаар манай мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах хэрэгтэй гэж ярилаа.

 

Өлгийн зах дээр нэхий 1000 төгрөгийн үнэтэй байна

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 - 2-р сарын 22, Даваа гариг, 03:41 Нийтэлсэн: sumadmin 2015 - 12-р сарын 24, Пүрэв гариг, 03:39

Өчигдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын малын зах дээр хонины нэхий 1000 төгрөгийн үнэтэй байна. Хамгийн найдвартай, үнэт хувцас болох нэхий ингэтлээ үнэгүйдсэн нь манай улсад нэхийгээр бэлэн бүтээгдэхүүн боловсруулан гаргадаг үйлдвэрлэл үгүйлэгдсээр байгааг харуулж байна.

Мөн адуу 600 мянга, үхэр 250-300 мянга, хонь 50-60 мянган төгрөг, ямааны кг ноолуур 35 000, адууны шир 45000, үхрийн шир 20 000, ямааны арьс 13 000 төгрөг байна.

Хүнсний зах дээр ОХУ-ын нэгдүгээр зэргийн 50 кг гурил 43 000, дотоодын гурил 50 000, 40 кг-ын хорголжин тэжээл 15-18 мянга, литр сүү 1800, хонины кг мах 4000, үхрийн мах 3800, цагаан будаа 2500, элсэн чихэр 1800 төгрөг байлаа.

Ам.доллар 2000, орос рубль 29, хятад юань 309, казахстаны тенге 5,9 төг байгаа нь тенгегээс бусад гадаад валютын үнийн өсөлт зогсолтгүй ахисаар байгаагийн жишээ мөн. Гэхдээ Казахстанд өчигдөрөөс цалин хөлсийг 20-40 хувиар өсгөсөн нь нэгийг бодогдуулж байна. А-92 бензин 1660 төгрөгийн үнэтэй байна.

   

Өлгийн төв талбайд сүлд мод, мөсөн хот босгоно

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 - 2-р сарын 22, Даваа гариг, 03:38 Нийтэлсэн: sumadmin 2015 - 12-р сарын 23, Лхагва гариг, 03:35

2015 онд төлөвлөсөн ажлынхаа 90 гаруй хувийг хийж гүйцэтгэснээ Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Засаг дарга Ө.Хабай мэдэгдлээ.

Юуны өмнө Өлгий хотын 75 жилийн ойг тэмдэглэн, урд хөрш ШУӨЗО-ны Алтай хотын хүч хөрөнгөөр «Найрамдал» оргилд «салхилах” байр баригдсаныг онцлон дурдаад, албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн тохижилт ариун цэвэрт ахиц гарсанаар хот шинэ moson hotөнгө жавхаатай боллоо. Боловсролын байгууллагуудын сургалтын орчин дээшиллээ гэв. Харин чулуу зүсч өнгөлдөг үйлдвэр шинээр байгуулагдан ажил нь жигдрээгүй зэргээс улбаалаад хотын төв талбайг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгөөр гангалах ажил дуусаагүй, ирэх онд гурав дахь жилдээ үргэлжлэн тавигдна гэнэ. Мөн өнгөрсөн жил тус сумын иргэд 26 мянган толгой малтай байсан бол энэ оны тооллогоор 25 мянган толгой мал тоолуулж мянгаар дутаасны шалтгаан нь идшэнд хэрэглэснийх гэж хариуллаа.

Өнгөрсөн хоёр жилд шинэ жилийн наадмаар төв талбайд мөсөн хот, арван хоёр амьтны мөсөн баримал босгон ихээхэн хөрөнгө зарж байсан бол энэ удаа арай авсаархан сүлд мод болон мөсөн хотыг таван сая төгрөгийн хөрөнгөөр босгож эхэлсэн тухай Засаг дарга ярилаа.

   

Өлгий-Цагааннуурын замд шинэ өртөө байгуулагдлаа

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 - 2-р сарын 22, Даваа гариг, 03:35 Нийтэлсэн: sumadmin 2015 - 12-р сарын 22, Мягмар гариг, 03:32

Баян-Өлгий аймгийн Өлгий хотоос Цагааннуурын тосгон руу гарах замын эхэнд хянан шалгах байр байгуулагдан, өчигдрөөс хяналтын хэсэг ажиллаж эхэллээ.

post-Энэ бол олон улсын чанартай зам. Пост 24 цагийн турш ажиллана. Өмнө нь Улаанбаатар руу гарах зам дээр ийм байр ажиллаж ирсэн бол Цагааннуурын чиглэлээр зорчигч олноор гардаг, ордог, тэд багагүй зөрчил гаргах болсон тул ийм арга хэмжээг хэрэгжүүлж байна. Одоо энэ замын хөдөлгөөнийг журамтай, эмх замбараатай болгоно. Энэ нь зорчигчдын аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний дүрэм журмын шаардлагыг сахих ач холбогдолтой. Авто тээвэрчид техник хэрэгслийн татвар болон даатгалын шимтгэл төлөөгүй, улсын бүртгэл нь зөрчилтэй зэрэг хууль тогтоомж зөрчсөн бол нэвтрүүлэхгүй. Бүртгэлд хамрагдаагүй, үзлэгт ороогүй техник эзэмшигчдийг 96200 төгрөгөөр торгох журмыг баримтална гэж авто тээврийн газрын дарга Х.Хайсанай мэдэгдлээ.

   

Ёслолын буудлагаас сэрэмжлэхийг сануулав

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2016 - 2-р сарын 22, Даваа гариг, 03:32 Нийтэлсэн: sumadmin 2015 - 12-р сарын 21, Даваа гариг, 03:29

Хөл хөдөлгөөн ихтэй шинэ жилийн баяр наадмын үеэр аливаа аюул ослоос хамгаалахыг мэргэжлийн хяналтын байгууллага сэрэмжлүүлж байна.

Тухайлбал гаднаас оруулж ирэх хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа хиам, майонез, өндөгнөөс. Тэрчлэн ойрын өдрүүдэд эрс хүйтэрч цас орж, шуурах төлөвтэй тул зорчигчид, тээвэрчид бэлтгэл сайтай, болгоомжтой явахыг анхааруулж байна. Мөн шинэ жилийн зэрэг баярын үеэр олон нийтийн айдас төрүүлдэг нэгэн зүйл ёслолын буудлага болсон байна.

salutМэргэжлийн хяналтын улсын байцаагч С.Сьезхан энэ тухай ярихдаа, Ёслолын буудлагыг хүүхэд залуучууд өргөн хэрэглэдэг болсон байна. Бид цагдаа, Онцгой байдлын байгууллагуудтай хамтран энэ мэтийн зүйлд үзлэг хийж байгаа. Гадаад орнуудаас орж ирдэг шатдаг тэсэрдэг энэ хэрэгслийг хамаагүй хэрэглэж болдоггүй. Ийм хэрэгсэл нь үзвэрийн болон хэрэглээний гэсэн хоёр өөр төрөлтэй байдаг. Юуны өмнө түүнийг худалдан авахдаа лабораторийн шинжилгээнд орж баталгаажсан, шошготой, сав хайрцаг нь бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Стандартын бус, чанаргүйг нь зүй бусаар хэрэглэснээр хүмүүс осолдож эрэмдэг зэрэмдэг болсон, албан байгууллага, айлын байр, хашаа хороо, хураалттай өвсийг нь галдан шатаасан зэрэг тохиолдлууд гарч байсан. Иймд уг осолтой эдийг хамаагүй хэрэглэхгүй байх, зайлшгүй хэрэглэнэ гэвэл ухаантай ажиллахыг сануулж байна гэв.

   

Хуудас 20-с 8

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?