Developed by JoomVision.com

Өлгий сум

Новосибирскэд суралцах оюутны элсэлт гуравдугаар сард болно

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 2-р сарын 06, Даваа гариг, 06:31

ОХУ-ын Новосибирскийн хөдөө аж ахуйн их сургууль энэ нутгаас шинээр оюутан элсүүлэхээр болов.

Тус сургуулийн захирал Андрей Викторович Герман Улсын Берлиний их сургууль дахь түнштэйгээ хамт тус аймагт ирж аймгийн Засаг дарга болон бусад албаны хүмүүстэй уулзаж энэ аймгийн оюутнуудыг хөнгөлөлттэй байдлаар суралцуулахаа амлав.

Тэд шинэ элсэлтийг ирэх гуравдугаар сард хийхээр болов. Тус аймгийн «Дарын» хувийн сургууль дахь орос хэл сургалтын төв элсэхийг хүсэгчдэд тусламж үзүүлэхээ мэдэгдэв. Новосибирскийн хөдөө аж ахуйн их сургуульд одоо тус аймгийн 50 оюутан суралцаж байгаа юм байна.

 

Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн үндэсний суурь сургалт боллоо

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 2-р сарын 05, Ням гариг, 06:29

Баян-Өлгий аймгийн сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт шувтарлаа.

Энэ сургалтанд ИТХ-ын төлөөлөгчдөөс гадна хурлын дарга, нарийн бичгийн дарга, засаг дарга нартайгаа нийт 300 гаруй хүн оролцож, жаран цагийн хичээлээр нутгийн удирдлагын талаар тодорхой мэдлэгтэй болж, сертификат гардан авлаа. Сургалтын зардлыг Швейцарийн хөгжлийн сан даасны дээр уг сангийн төлөөлөгч Мягмаргарав сургалтын явцад хяналт 50 сайн үнэлгээ өгсөнд хурлын байгууллагаас талархал дэвшүүллээ.

Мөн энэ өдрүүдэд аймгийн ИТХ-аас санаачлан зохион байгуулсан «Мөрөөдлийн он жилүүд» үдэшлэг анх удаа зохиогдон олон хүн оролцсон байна.

   

«Эв нэгдлийг эрхэмлэе» цуглаан боллоо

PDFХэвлэхИ-мэйл

Нийтэлсэн: sumadmin 2017 - 2-р сарын 04, Бямба гариг, 06:22

alt

Баян-Өлгий аймгийн настан буурлууд үдээс хойш аймгийн ХД театрын зааланд цугларчээ. 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд иргэний үнэмлэхтэйгээ ирж чуулна гэж зарласан ч энэ нь зүгээр нэг чуулах, уулзах цуглаан биш хэрэг дээрээ бүтэц, зохион байгуулалтын асуудал авч хэлэлцэх хуралдаан болох хандлагатай байна.

Учир нь тус аймагт ахмадын хороо гэсэн нэг л байгууллага хэдэн арван жил үйл ажиллагаа явуулж, засгаас тэднийг харж халамжлахаар тохилог байртай болгож өгсөн. Гэтэлтүүнтэй өрсөлдөх «зүтгэлтнүүдийн холбоо» байгуулагдан ахмадын хороотой сөргөлдөж эхэлсэн. Харин 2012 оноос Монголын чөлөөт ахмадуудын холбооны дарга тус аймагт салбараа байгуулан түүний даргыг дээрээс шууд томилж, санхүүжилтийг түүний мэдэлд шилжүүлсэнээр ахмадын гурван байгууллага хоорондоо «үзэж тарж» байв. Одоо эдгээр гурван байгууллагыг нэгдмэл нэг л удирдлагатай болгох алхам хийж  даргаар нь Х.Бейбитханыг сонголоо. «Шаварт орсон шарын эзэн хүчтэй», хэнийг нь санхүүжүүлэхээ одоогийн удирдлага шийднэ биз гэж хүмүүс үзэж байна.

   

Багийн засаг дарга болон БИНХ-ын даргын сонгуул явагдаж байнаа

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 - 2-р сарын 16, Пүрэв гариг, 06:22 Нийтэлсэн: sumadmin 2017 - 2-р сарын 02, Пүрэв гариг, 06:18

Өлгий сумын 13 багийн, БИНХ дарга болон багийн засаг даргын сонгууль Өлгий сумаас гаргасан хуваарын дагуу товолсон газарт яавагдаж байгаа тул ард иргэд өргөнөөр ирж оролцож, өөрийн багийн засаг даргаа сонгож авахыг уриалж байна.

   

АЙМАГ БОЛОН ӨЛГИЙ СУМЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН БҮРЭЛДЭХҮҮТЭЙ АЖЛЫН ХЭСЭГ БНХАУ-ЫН АЛТАЙ АЙМАГТ АЙЛЧЛАВ

PDFХэвлэхИ-мэйл

Сүүлд шинэчлэгдсэн: 2017 - 1-р сарын 25, Лхагва гариг, 07:28 Нийтэлсэн: sumadmin 2017 - 1-р сарын 21, Бямба гариг, 07:14

alt
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан, Өлгий сумын Засаг дарга Х.Бахытхумар тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 1-р сарын 13-18-ны өдрүүдэд БНХАУ-ын Алтай аймагт албаны хэргээр айлчилж тус аймгийн удирдлагуудтай уулзав. Манай аймгийн бүх салбарын төлөөллүүд Алтай аймгийн намын дарга болон Алтай аймгийн Засаг дарга Ү.Талгаттай санал солилцож хамтран ажиллахаар гэрээ хэлэлцээр байгуулав.  
Үүнд: Хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлж Алтай аймгийн тусламжаар  Баян-Өлгий аймгийн нэг гудамжны замыг засах, гэрэлтүүлэхтэй болгох, мод тарих зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр тохиролцов. Мөн жижиг дунд үйлдвэр барьж ажлуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэх, Дайнгийн гүүрийг шинээр барих, аймгийн МСҮТ-ийн оюутнуудыг сургах, дадлагажуулах, аймгийн Мэргэжлийн Хяналтын газрыг лабораторийн танхимтай болгох, мал эрүүлжүүлэх, малын удмыг сайжруулах талаар судалгаа шинжилгээ хийж, мах экспортлох талаар хамтран ажиллах гэрээнд тусгаж хамтран ажиллахаар болжээ.   
Мөн Алтай аймгийн Аялал жуулчлалын газартай хамтран хил орчмын байгалийн үзэсгэлэнт газруудыг аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх талаар гэрээнд тусгагдсан болно. 
alt
   

Хуудас 26-с 9

Design, Development CMS - http://www.joomvision.com

Санал асуулга

Та аймгийнхаа мэдээллийг аль сувгаар илүү авч байна вэ?